Онцлох мэдээ: Нэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба  мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-01-22

Ажиглалтын мэдээ > Цаг агаарын мэдээ

Хэвлэх

Цаг агаарын 7 хоногийн тойм

2020 оны 01 дүгээр сарын 20-ны 08 цагаас 1 дүгээр сарын 27-ны 08 цаг хүртэлх
 цаг агаарын тойм

Тунадас: 20-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгэ болон Халх голын саваар ялимгүй цас орж 0.0-1.2 мм цас орсноос хамгийн их нь Завханы Тэс, Хөвсгөлийн Чандгатад 1.2 мм байна. Бусад хугацаанд цас ороогүй.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 1.0-34.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Завханы Баянтэсэд 34.0 см, Увсын Малчин, Завханы Тосонцэнгэл, Их-Уулд 27.0 см, Увсын Хяргас, Завханы Тэс, Сэлэнгийн Бугант, Хүдэрт Дорнодын Халхголд 18-21см, Увсын Баруунтуруун, Улаангом, Тэс, Зүүнговь, Завханы Улиастай, Баянхайрхан, Түдэвтэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Яруу, Хөвсгөлийн Жаргалан, Чандагат, Булганы Хангал, Бугат, Хэнтийн Батноров, Батширээт, Баян-Адрага, Сүхбаатарын Асгат, Сүхбаатарт 11-16см, Завханы Отгон, Нөмрөг, Сонгино, Яруу, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Булганы Орхон, Хэнтийн Өндөрхаан, Дадал, Дархан-Оргил, Баян-Овоо, Сүхбаатарын Дарьганга, Түмэнцогт, Баруун-Уртад 8-10 см, бусад нутгаар 1-8 см  зузаан цастай байна. 

Агаарын хамгийн их температур: Ихэнх хугацаанд хүйтний эрч суларч өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -13...-20 градус, Алтайн өвөр говь болон цас багатай энгэр ээвэр газраар 0...-5 градус,  говийн бүс нутгийн зүүн хэсгээр 0...+6 градус дулаан, бусад нутгаар  -5...-10  градус хүйтэн байв. 

 Агаарын хамгийн бага температур: Ихэнх хугацаанд шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор -36...-41 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -30...-35 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар  -14...-19 градус, бусад нутгаар -20...-26 градус  хүйтэн хоносон байна.

Cалхи: Өнгөрсөн 7 хоногт 20, 22-нд зарим газраар, 21-нд говийн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр, зарим үед түр зуур секундэд 16-20 метр хүрч шороон шуурга шуурав. Бусад нутгаар ихэнх хугацаанд секундэд 4-9 метр байв.

Улаанбаатар хот орчмоор: Цас ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Цаг агаар тогтвортой хүйтэн шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28...-32 градус, бусад хэсгээр  -20...-24 градус, өдөртөө  хүйтний эрч суларч -7...-13 градус хүйтэн  байв.

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Цаг агаарын 7 хоногийн тойм 2019-09-02 8337
Цаг агаарын 1 хоногийн тойм 2019-06-10 44040
Сарын тойм 2019-01-07 26677
Улаанбаатар - 2020/01/29

8 цаг

-15 5
O
CF
Утаа
1 м/с

ӨНӨӨДӨР - 2020/01/29

-5 23
O
CF
Багавтар үүлтэй

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store