9 дүгээр сарын 30-наас ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, хүйтэрнэ

2020 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 5-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

                                                           / 30-наас ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, хүйтэрнэ./

Хур тунадас: 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 30-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1-нд баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд нутгийн зүүн хагаст цас орно.

Салхи: 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд ихэнх нутгаар, 1, 2-нд зарим газраар, 3-нд говь, талын нутгаар 12-14 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 29-нд ихэнх нутгаар дулаан байна. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Хангайн, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна. 30-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байх төлөвтэй.

<< Буцах

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

Өнөө шөнө Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2020/10/20

17 цаг

-5 23
O
CF
Цас
3 м/с

ӨНӨӨДӨР - 2020/10/20

-2 28
O
CF
Цас

13 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store