9 дүгээр сарын дунд 10 хоногт баруун аймгуудын зарим нутгаар дунджаас 1,1-3,3 градусаар хүйтэн байлаа

2020 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ

            Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Булнай, Тарвагатай нуруу, Хархираа, Түргэний уулсаар 6,6 градус хүйтнээс 5,0 градус дулаан, Их Нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн хөндий болон тал хээрийн нутгаар 10,1-15,0 градус, Ингэн хөөвөр, Лигийн хоолой, Улаан нуур, Загийн Усны хөндий, Алтайн Өвөр, Заг Сүүж, Галба, Өөшийн говиор 15,1-19,0 градус, бусад нутагт 5,1-10,0 градус дулаан (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджийн орчим, төвийн болон зүүн аймгуудын зарим нутгаар дунджаас 1,1-4,5 градусаар дулаан, баруун аймгуудын зарим нутгаар дунджаас 1,1-3,3 градусаар хүйтэн байлаа.

 

            Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 20-25 градус, говийн нутгаар 26-30 градус, уулархаг нутгаараа 15-19 градус дулаан, шөнөдөө говийн нутгаар 0-7 градус дулаан, бусад нутгаар 1-12 градус хүйтэн байлаа.

            Хөрсний гадаргын температур өдөртөө Хан Хөхийн нуруу, Дархадын хотгор орчмоор 22-30 градус, тал хээр, говийн нутгаар 40-54 градус, бусад нутгаар 31-39 градус байсан бол шөнөдөө ихэнх нутагт 0-5 градус хүйтэн, Хангайн уулархаг нутгаар 6-10 градус хүйтэн, Галба, Өөш, Долоодын говиор 1-3 градус дулаан байлаа.

            Энэ арав хоногт хур тунадас нутгийн баруун болон өмнөд хагаст 0,0-10,0 мм, Архангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим, Увс, Завхан,  Говь-Алтай, Өвөрхангай, Төв, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар 10,1-20,0 мм, Увсын Баруунтуруун, Хяргас, Баянхонгорын Галуут, Эрдэнэцогт, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Эрдэнэбулган, Тосонцэнгэл, Алаг-Эрдэнэ, Архангайн Өлзийт, Цэцэрлэг, Эрдэнэбулган, Орхоны Баян-Өндөр, Жаргалант, Булганы Сэлэнгэ, Бугат, Хутаг-Өндөр, Булган, Тэшиг, Орхон, Хишиг-Өндөр, Сайхан, Могод, Дархан-Уулын Дархан, Шарынгол, Хонгор, Орхон, Сэлэнгийн Хүдэр, Баянгол, Мандал, Хушаат, Орхон, Сүхбаатар, Түшиг,  Ерөө (Бугант), Төвийн Жаргалант, Борнуур, Цээл, Баянчандмань, Батсүмбэр, Угтаалцайдам, Эрдэнэ, Дорнодын Халхгол сумдын нутгаар 20,1-48,3 мм орсон. Харин Баян-Өлгийн Ногооннуур, Булган, Буянт, Сагсай, Улаанхус, Алтай, Увсын Бөхмөрөн, Давст, Сагил, Ховдын Үенч, Алтай, Эрдэнэбүрэн, Цэцэг, Манхан, Булган, Ховд, Зэрэг, Баянхонгорын Жинст, Шинэжинст, Заг, Төвийн Баян-Өнжүүл, Баян, Баянцагаан, Сүхбаатарын Сүхбаатар, Баяндэлгэр, Онгон, Говь-Алтайн Эрдэнэ, Бугат, Өмнөговийн Баяндалай, Баян-Овоо, Цогтцэций, Дорноговийн Сайхандулаан, Алтанширээ, Дэлгэрэх, Улаан-Уул, Замын-Үүд, Мандах сумдын нутгаар хур тунадас (2 дугаар зураг) ороогүй. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджийн орчим ба түүнээс ахиу, говийн аймгуудын ихэнх, баруун болон зүүн аймгуудийн зарим нутгаар дунджаас бага орсон.

 

            Салхины хурд түр зуур баруун аймгуудын өмнөд, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар 16-21 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

            Цаг агаарын нөхцлийн онцлог

  • МАА-н үйлдвэрлэлд сүү сааль, хадлан тэжээл, хужир шүү бэлтгэх ажил хийгдэж байгаа бол газар тариалан бүхий ихэнх нутгаар төмс, хүнсний ногоо хураах, үр тариа шууд болон ангилан хураалтын ажил үргэлжилж байгаа мэдээтэй байна. Мөн зуншлага тааруу байсан аймаг сумдын малчид мал оторлуулах ажил хийсээр байна. 
  • 9 дүгээр сарын 11-15-ны хооронд Увсын Баруунтуруун, Өмнөговь, Өндөрхангай, Ховдын Мөнххайрхан, Завханы Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Отгон, Сонгино, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэлмэн, Улиастай, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Цэцэн-Уул, Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Яруу, Говь-Алтайн Есөнбулаг, Дэлгэр, Тонхил, Цээл, Чандмань, Эрдэнэ, Баянхонгорын Жаргалант, Баянбулаг, Гурванбулаг, Архангайн Жаргалант, Өндөр-Улаан, Тариат, Хангай, Цэцэрлэг, Чулуут, Хөвсгөлийн Арбулаг, Баянзүрх, Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Алаг-Эрдэнэ, Цэцэрлэг, Өвөрхангайн Бат-Өлзий, Төвийн Зуунмод, Эрдэнэ, Улаанбаатарын Сонгинохайрхан, Сэлэнгийн Мандал сумдын нутгаар нойтон цас орсон.
<< Буцах

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

Өнөө шөнө Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2020/10/20

17 цаг

-5 23
O
CF
Цас
3 м/с

ӨНӨӨДӨР - 2020/10/20

-2 28
O
CF
Цас

13 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store