7 ДУГААР САРД АГААРЫН ТЕМПЕРАТУРЫН САРЫН ДУНДАЖ ИХЭНХ НУТАГТ 1,1-4,9 ГРАДУСААР ДУЛААН БАЙЛАА

2019 оны 7 дугаар сард агаарын температурын сарын дундаж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хэнтэйн өндөрлөг уулс, Булнай, Тарвагатай, Хан Хөхий, Хантайширийн нуруу, Хархираа, Түргэний уулсаар 2,2-15,0 градус, Их Нууруудын хотгор, Баруун Хуурайн Хоолой, тал хээр говийн  нутгаар 20,1-25,0 градус, Алтайн Өвөр болон өмнөд говиор 25,1-29,9 градус, бусад нутагт 15,1-20 градус дулаан буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджаас 1,1-4,9 градусаар дулаан, Баян-Өлгий, Увс, Ховд, Төв, Сүхбаатарын зарим газарт дунджийн орчим байлаа.

 7 дугаар сард хур тунадас ихэнх нутагт 10,1-50,0 мм, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар 50,1-100,0 мм, их орсон газартаа буюу Увсын Малчин, Улаангом, Давст, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан, Ховд Дарви,  Хөвсгөлийн Улаан-Уул, Цагаан-Үүр, Баянзүрх, Эрдэнэбулган, Рашаант, Тариалан, Мөрөн, Шинэ-Идэр, Алаг-Эрдэнэ, Галт, Их-Уул, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Түнэл, Чандмань-Өндөр, Архангайн Эрдэнэбулган, Булганы Тэшиг, Хутаг-Өндөр Сэлэнгэ, Булган, Бугат, Хангал, Сэлэнгийн Цагааннуур, Сүхбаатар, Ерөө, Мандал, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Түшиг, Хушаат, Дархан-Уулын Дархан, Шарынгол, Орхон, Хонгор, Төвийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Хэнтийн Дадал, Биндэр, Дэлгэрхаан, Улаанбаатарын Тэрэлж(Налайх), Багануур,  Дорнодын Булган, Цагаан-Овоо, Сүхбаатарын Асгат, Дорноговийн Иххэтэд 100,1-229,2 мм орсон (6 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал нийт 50 орчим хувьд дунджаас ахиу орсон байна. 
 
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/08/19

5 цаг

10 50
O
CF
Бороо
2 м/с

ӨНӨӨДӨР - 2019/08/18

19 66
O
CF
Үүлшинэ

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store