Онцлох мэдээ:          Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Идэр, Буянт голын усны түвшин өмнөх өдрөөс 30-115 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэж байна. Цаашид ихэнхи нутгаар үргэлжилсэн бороо орж  жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2019-06-17

5 дугаар сарын дунд арав хоногт нийт нутгаар олон жилийн дунджаас 1,2-8,7 градусаар хүйтэн байлаа

Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа, Түргэний уулс, Хантайшир, Хан Хөхийн нуруунаар 0,0-10,4 градус хүйтэн, тал хээр говийн нутгаар 5,1-10,0 градус,  Алтайн Өвөр, Галба Өөшийн говиор 10,1-14,5 градус, бусад нутгаар 0,1-5,0 градус дулаан (1 дүгээр зураг) буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 1,2-8,7 градусаар хүйтэн байлаа.

гаарын температур өдөртөө ихэнх нутгаар 20-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-19 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 1-11 градус, Хангай Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-16 градус хүйтэн, Мэнэнгийн талаар 0-1 градус дулаан, 11-12-нд шилжих шөнө Өвөрхангайн Богд, Өмнөговийн Сэрвэйд 18-20 градус хүйтэн байлаа.

            Хөрсний гадарга дээр температур өдөртөө ихэнх нутгаар 40-49 градус, Увс нуур, Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Халхын дундад өндөрлөгөөр 30-39 градус, Бурхантын хөндий болон Их нууруудын хотгор, Баруун хуурай, Хонин усны хоолой, Алтайн Өвөр говиор 50-56 градус дулаан, шөнөдөө ихэнх нутгаар 1-11  градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-23 градус, 11-12-нд шилжих шөнө Өмнөговийн Сэрвэйд 25 градус хүйтэн байлаа.

Цаг агаарын нөхцлийн онцлог

  • Газар тариалангийн үйлдвэрлэлд үр суулгах, төмс ногоо тариалах ажил хийгдэж байгаа мэдээ ирсэн байна.
  • Арав хоногийн эхээр говийн нутгаар, дундуур говийн болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан байна. Цаг агаарын энэхүү гамшигт нөхцөлийн улмаас говийн нутагт хүний амь нас хохирч, зарим газарт мал хорогдсон.
  • Энэ арав хоногт хөнөөлт царцааны ажиглалтаар Архангайн Жаргалант, Хотонт, Дархан-Уулын Дархан, Орхон, Хонгор, Дорнодын Матад, Булган, Өвөрхангайн Богд, Завханы Их-Уул, Орхоны Баян-Өндөр, Сэлэнгийн Сүхбаатар, Хөвсгөлийн Тосонцэнгэл, Төмөрбулаг, Хэнтийн Баян-Адарга, Гурбанбаян сумдад гарч эхэлсэн мэдээтэй байна.

<< Буцах
Улаанбаатар - 2019/06/17

17 цаг

18 64
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2019/06/17

21 69
O
CF
Бороо

11 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store