Онцлох мэдээ: Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-01-11

2021 оны 1 дүгээр сарын 5-наас нутгийн зүүн хагаст хүйтний эрч улам чангарч, салхитай, жавартай хүйтэн байна

2021 оны 01 дүгээр сарын 05-наас 01 дүгээр сарын 11-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

                / Хугацааны эхээр нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 5-наас нутгийн зүүн хагаст хүйтний эрч улам чангарч, салхитай, жавартай хүйтэн байна. /

Хур тунадас: 05-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 06-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, 07, 09-нд Хэнтэйн уулархаг нутгаар цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11метр, говь талын аймгуудын нутгаар секундэд 9-14 метр явган шуурга шуурна. 5-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, говь талын аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэн цасан шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтний эрч нэмж чангарна. Завхан голын эх, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 34-39 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангийн талаар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байна. 8-наас ихэнх нутгаар хүйтний эрч өдөртөө суларч Завхан голын эх, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байх төлөвтэй байна.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/01/18

17 цаг

-9 15
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2021/01/18

-10 14
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store