Онцлох мэдээ: Дөрөвдүгээр сарын11-ны өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдий ч зарим гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхижиж мөс эрчимтэй хайлж, хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан голын усны түвшин нэмэгдэж, ус эргээсээ хальж голын эрэг татам орчим усанд автах үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна. Имйд ард иргэд хаврын шар усны усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 03 дугаар сарын 14-15-ны өдрүүдийн цаг агаарын Аюултай болон Гамшигт үзэгдлийн тойм

2021 оны 03 дугаар сарын 14-15-ны өдрүүдийн цаг агаарын АҮ болон ГҮ тойм

  Салхи: 14-ний өдөр: Өвөрхангай аймгийн нутгаар салхи секундэд 18-30 метр, зарим үед 34 метр, Булган аймгийн нутгаар 16-29 метр, зарим үед 34 метр, Өмнөговь аймгийн нутгаар 18-28 метр, зарим үед 34 метр, Дундговь аймгийн нутгаар секундэд 22-34 метр, зарим үед секундэд 40 метр хүрч хүчтэй салхи, шороон шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл, Говь-Алтай аймгийн нутгаар салхи 16-24 метр, зарим үед секундэд 28 метр, Баянхонгор аймгийн нутгаар секундэд 16-26 метр, зарим үед секундэд 32 метр, Архангай аймгийн нутгаар секундэд 16-25 метр, зарим үед секундэд 27-28 метр, Төв аймгийн нутгаар секундэд 16-25 метр, зарим үед секундэд 32 метр, Хэнтий аймгийн нутгаар секундэд 19-25 метр, зарим үед секундэд 31 метр, Дорнод аймгийн нутгаар секундэд 16-20 метр, зарим үед секундэд 22 метр, Сүхбаатар аймгийн нутгаар секундэд 16-22 метр, зарим үед 24 метр, Дорноговь аймгийн нутгаар седундэд 16-24 метр, зарим үед 29 метр хүрч салхилан шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдав. 

  Цасан шуурга: 14-ний өдөр: төв аймгийн нутгаар 0.0-3.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 14-25 метр, зарим үед 32 метр хүрч хүчтэй цасан шуурга 01-06 үргэлжлэн шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл, Хөвсгөлийн өмнөд хэсгээр 0.0-4.0 мм,  нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүрч цасан шуурга, Булган аймгийн нутгаар 0.0-3.0 мм, нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 15-29 метр, зарим үед 26-34 метр, Сэлэнгэ аймгийн нутгаар 0.2-2.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 13-18 метр, зарим үед 24 метр, Дархан аймгийн нутгаар 3.0-6.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 13-16 метр, зарим үед секундэд 20 метр хүрч 01-04 цаг үргэлжилэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдав.  

Өнгөрсөн шөнө14-15-нд шилжих шөнө Цасан шуурга: Дорнод аймгийн нутгаар 0.0-1.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 18-25 метр, зарим үед 28 метр хүрч, 06-10 цаг үргэлжлэн цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдав.

Салхи: 14-15-нд шилжих шөнө Дундговь аймгийн нутгийн зүүн хэсгээр салхи секундэд 20-28 метр, зарим үед 34-35 метр хүрч хүчтэй салхи салхилан шороон шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдав. Дорноговь аймгийн нутгаар салхи секундэд 16-26 метр, зарим үед секундэд 31 метр, Хэнтий аймгийн нутгаар секундэд 16-26 метр, зарим үед секундэд 31 метр, Сүхбаатар аймгийн нутгаар секундэд 16-20 метр, зарим үед 24-28 метр, Өмнөговь аймгийн нутгаар секундэд 18-20 метр хүрч салхилж, шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдав. 

<< Буцах

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч,
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2021/04/15

11 цаг

-2 28
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2021/04/15

0 32
O
CF
Ялимгүй цас

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store