2019 оны 5 дугаар сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм

Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа, Түргэний уулс, Хантайшир, Хан Хөхийн нуруу,  6,7 градус хүйтнээс 5 градус, тал хээр говийн нутгаар 10,1-15,0 градус,  Алтайн Өвөр, Галба Өөшийн говиор 15,1-19,6 градус, бусад нутгаар 5,1-10,0 градус дулаан (1 дүгээр зураг) буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1,1-3,7 градусаар дулаан, Ховд, Булган, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Хөвсгөл, Архангай, Төв, Сэлэнгийн зарим нутгаар дунджийн орчим байлаа.

Агаарын температур өдөртөө ихэнх нутгаар 20-28 градус, уулархаг нутгаар 12-19 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 0-12 градус хүйтэн, Баруун хуурай, Хонин усны хоолой, Алтайн Өвөр, Заг Сүүж, Галба, Өөшийн говиор 1-8 градус дулаан байлаа.

            Хөрсний гадарга дээр температур өдөртөө ихэнх нутгаар 40-49 градус, Увс нуур, Дархадын хотгор, Хангайн уулархаг нутгаар 30-39 градус, Бурхантын хөндий болон говийн нутгаар 50-57 градус дулаан, шөнөдөө ихэнх нутгаар 0-15  градус хүйтэн, Алтайн Өвөр говиор 1-6 градус дулаан байлаа.

            Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутгаар 0,0-5,0 мм, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Булганы зарим, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Хэнтий, Дорнод гац нэг сумдын нутгаар 5,1-10,0 мм, их орсон газартаа буюу  Баян-Өлгийн Булган, Ховдын Жаргалант, Мөнххайрхан, Зэрэг, Булган, Мөст, Чандмань, Манхан, Ховд, Алтай, Дарви, Дуут, Завханы Завханмандал, Улиастай, Алдархаан, Идэр, Цагаанхайрхан, Яруу, Говь-Алтайн Тонхил, Есөнбулаг, Баянхонгорын Жаргалант, Гурванбулаг, Заг, Хөвсгөлийн Рашаант, Архангайн Эрдэнэбулган, Булган, Өлзийт, Хангай, Чулуут, Сэлэнгийн Хүдэр, Ерөө(Бугант) сумдад 10,1-30,1 мм орсон. Харин Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Хэнтий, Өмнөговь, Дундговийн зарим, Баянхонгор, Өвөрхангай, Төвийн ганц нэг сумдын нутгаар ороогүй (2 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгийн 60 гаруй хувьд дунджаас бага, 40 орчим хувьд буюу баруун аймгуудын нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу тунадас орсон байна.

            Бэлчээрийн ургамал ургалтын байдал Булган, Дархан-Уул, Дорнод, Өмнөговийн ихэнх,  Ховд, Хөвсгөл, Сэлэнгийн зарим нутгаар сайн, Увс, Архангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дундговийн зарим, Баянхонгор, Өвөрхангайн ганц нэг сумдын нутгаар дунд буюу ургамал оройтож цухуйсан, ургалт удааширч гандах төлөвтэй, үзүүрээсээ шарласан, мал ногоонд цадах боломж муутай, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Дорноговийн ихэнх, Хэнтий, Дундговийн ихэнх, Увс, Ховд, Хөвсгөл, Архангайн ганц нэг сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч ургалт муу ургамлын ихэнх хэсэг гандаж шарласан, мал бэлчээх боломжгүй (3 дугаар зураг) байгаа мэдээтэй байна.

            Cалхины их хурд ихэнх нутгаар 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд,  Говь-Алтай Бугат, Тонхил, Шарга сумдад 28-34 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Цаг агаарын нөхцлийн онцлог

  • Газар тариалангийн үйлдвэрлэлд үр суулгах, төмс ногоо тариалах ажил хийгдэж эхлээд байгаа мэдээтэй байна.
  • Арав хоногийн эхээр Хангайн уулархаг нутгаар, сүүлчээр баруун болон төвийн аймгуудын нутгаар нойтон цас орж цасан болон шороон шуурга шуурсан байна.

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/05/21

11 цаг

18 64
O
CF
Үзэгдэлгүй
2 м/с

ӨНӨӨДӨР - 2019/05/21

24 75
O
CF
Багавтар үүлтэй

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store