2019 оны 10 дугаар сарын сүүлчийн арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм

Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа, Түргэний уулс, Хан Хөхий, Хантайшир, Булнай, Тарвагатайн нуруугаар 5,0-16,5 градус хүйтэн, тал хээр, говийн нутгаар 0,1-5,0 градус, Алтайн Өвөр, Галбын говиор 5,1-9,2 градус дулаан бусад нутгаар 0,0-4,9 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1,1-4,5 градусаар дулаан, Завхан, Хөвсгөлийн зарим нутгаар дунджаас 1,1-2,8 градусаар хүйтэн байлаа.

            Агаарын температур өдөртөө ихэнх нутгаар 11-20 градус, уулархаг нутгаар 4-10 градус дулаан, шөнөдөө Алтайн Өвөр говиор 7-10 градус, уулархаг нутгаар 21-28 градус, бусад нутгаар 11-20 градус хүйтэн байлаа.

            Хөрсний гадарга дээр температур өдөртөө ихэнх нутгаар 20-29 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-19 градус, өмнөд говиор 30-36 градус дулаан, шөнөдөө ихэнх нутгаар 11-20 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-28 градус, Алтайн Өвөр, Өөшийн говиор 7-10 градус хүйтэн байлаа.

            Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутгаар 0,0-5,0 мм, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Орхон, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар 5,1-10,0 мм, Увсын Өндөрхангай, Улаангом, Цагаанхайрхан, Mалчин, Хяргас, Завханы Бaянтэс, Хөвсгөлийн Цэцэрлэг, Их-Уул, Цагаан-Уул, Жаргалант, Рашаант, Архангайн Жаргалант, Булганы Баян-Агт, Бугат, Орхоны Баян-Өндөр, Сүхбаатарын Дарьганга, Наран, Өмнөговийн Булган, Цогтцэций, Ханбогд, Даланзадгад, Дорноговийн Хөвсгөл, Хатанбулаг сумдын нутгаар 10,1-20,0 мм, их орсон газартаа буюу Завханы Тосонцэнгэл, Их-Уул, Хөвсгөлийн Галт, Шинэ-Идэр, Архангайн Цэцэрлэг сумдын нутгаар 20,1-43,1 мм орсон. Харин  нутгийн 20 орчим хувьд хур тунадас ороогүй. (2 дугаар зураг) Олон жилийн дундажтай харьцуулбал 50 орчим хувьд дунджаас бага,  50 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу хур тунадас орсон байна.

            Cалхины их хурд ихэнх нутгаар 16-27 м/с буюу  аюултай үзэгдлийн хэмжээнд, Говь-Алтайн Бугат, Баянхонгорын Богд, Өвөрхангайн Баян-Өндөр, Өмнөговийн Цогт-Овоо сумдын нутгаар 28-31 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

            Цаг агаарын нөхцлийн онцлог

  • Энэ арав хоногийн мэдээгээр Увс, Завхан, Хөвсгөл, Архангай зарим нутгаар 0-14 см цастай байна.

10 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

            Агаарын температурын сарын дундаж Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5,0-13,5 градус, Булнай, Тарвагатай, Хан Хөхий, Хантайширын нуруу, Хархираа, Түргэний уулсаар 0,0-4,9 градус хүйтэн, Их Нууруудын хотгор болон говийн нутгаар 5,1-9,2 градус, бусад нутгаар 0,1-5,0 градус дулаан (3 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутгаар дунджаас 1,1-3,4 градусаар дулаан, Төв болон говийн аймгуудын нутгаар дунджийн орчим, Хөвсгөлийн Цэцэрлэг, Өвөрхангайн Баян-Өндөр, Дундговийн Эрдэнэдалай сумдын нутгаар 1,1-2,4 градусаар хүйтэн (4 дүгээр зураг) байлаа.

            10 дугаар сард хур тунадас ихэнх нутгаар 0,0-10,0 мм, Увс, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Өмнөговийн ихэнх, Завхан, Орхон, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод Дорноговийн зарим сумдын нутгаар 10,1-20,0 мм, их орсон газартаа Завханы Их-Уул, Тосонцэнгэл, Хөвсгөлийн Рашаант, Мөрөн, Шинэ-Идэр, Жаргалант, Галт, Архангайн Тариат, Жаргалант, Цэцэрлэг, Чулуут, Булган Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Булган, Баян-Агт, Бугат, Сайхан, Орхоны Баян-Өндөр, Сүхбаатарын Дарьганга, Өмнөговийн Ханбогд, Цогтцэций, Дорноговийн Эрдэнэ, Замын-Үүд, Хөвсгөл, Улаанбадрах, Хатанбулаг сумдын нутгаар 20,1-50,8 мм орсон. Харин Баян-Өлгийн Сагсай, Улаанхус, Ховдын Зэрэг, Мөст, Цэцэг, Ховд, Мянгад, Эрдэнэбүрэн, Дөргөн, Увсын Тэс, Завхан, Бөхмөрөн, Говь-Алтайн Цогт(Тоорой), Бигэр, Баянхонгорын Баацагаан, Бууцагаан, Өвөрхангайн Гучин-Ус сумдын нутгаар хур тунадас ороогүй.  (5 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал нийт 50 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу (6 дугаар зураг) орсон байна.

Улаанбаатар - 2019/11/12

23 цаг

-19 -2
O
CF
Цас

0 м/с

ӨНӨӨДӨР - 2019/11/12

-13 8
O
CF
Ялимгүй цас

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store