2016 он агаарын температурын хувьд ч, хур тунадасны хувьд ч олон жилийн дунджийн орчим жил байлаа

2016 он агаарын температурын хувьд ч, хур тунадасны хувьд ч олон жилийн дунджийн орчим жил байлаа

Агаарын температурын хувьд:

2016 оны жилийн дундаж агаарын температур +0.30С буюу 1981-2010 оны дунджаас 0.20С-аар, 2015 оноос 1.50С-аар хүйтэн жил болов. Олон жилийн дунджаас хамгийн хүйтэн сар нь 1-р сар, хамгийн дулаан сар нь 3-р сар байв. 1 дүгээр сарын сүүлийн хагаст ихэнх нутгаар их хүйтрэлтийн үзэгдэл ажиглагдаж, энэ хугацаанд буюу 2016 оны 1-р сарын 28-нд агаарын үнэмлэхүй бага температур Завханы Отгон суманд  -55.00С хүрч хүйтэрсэн нь Монгол оронд цаг уурын ажиглалт хийж эхэлсэн 1940 оноос хойш ажиглагдсан 2 дах агаарын үнэмлэхүй бага утга байлаа. Харин 8-р сар олон жилийн дунджаас хамгийн дулаан сар байгаагүй ч сарын эхээр говь, тал хээрийн нутгаар их халууны үзэгдэл ажиглагдаж агаарын үнэмлэхүй их температур Дорнодын Чойсалсан, Халх-голд +420С хүрсэн нь сүүлийн 50 гаруй жилд ажиглагдаагүй анхны тохиолдол байв. Мөн 11 дүгээр сарын 18-22-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Онон голын сав дагуух нутгуудаар шөнөдөө -420С.. -440С хүрч хүйтэрсэн нь сүүлийн 20 гаруй жил 11-р сард ажиглагдаагүй хүйтэн болов.

Хур тунадасны хувьд:

Монгол орны жилийн нийлбэр тунадас 242 мм буюу 1981-2010 оны дундажтай харьцуулбал 118 % буюу уур амьсгалын дунджийн орчим, өнгөрсөн оноос 40%-иар ахиу хур тунадас оржээ. 3 дугаар сард Увсын Өмнөговьд 14мм, Завханы Дөрвөлжинд 13,5 мм буюу уур амьсгалын дунджаас 13 дахин их хур тунадас орсон нь 1960 оноос хойшхи сүүлийн 56 жилд ороогүй анхны тохиолдол байв.

8-р сарын 23-нд Японы арлуудын зүүн эрэг орчимд үүссэн энэ оны 10 дахь тайфун “LIONROCK” 8-р сарын 31-нд Владивосток орчмоор эх газар дээр гарч ирэн Монголын зүүн хэсгээр 9-р сарын 3-ныг хүртэл байрласны улмаас Хэнтийн нутгаар 6.0-99.7 мм, Дорнодын нутгаар 24.0-46.0 мм, Сүхбаатарын нутгаар 26.0-550. мм бороо, зарим үед усархаг аадар бороо удаан хугацаагаар үргэлжлэн оров. 

11 дүгээр сарын эхний 10 хоногт нутгийн хойд хэсгийг хамарч их хэмжээний цас орсны улмаас Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 10-40см, шуурч хунгарласан газартаа 50-60см зузаан цасан бүрхүүл тогтсноос  зудын нөхцөл үүсэхэд хүргэв.

Цаг агаарын аюултай үзэгдлийн хувьд

2016 онд нийт 69 удаагийн цаг агаарын аюултай үзэгдэл болсноос хүчтэй салхи шуурга 15, хүйтэн бороо 1, цочир хүйтрэл 6, уруйн үер 12, хүчтэй мөндөр 2, аянга цахилгаан 12 удаа тус тус ажиглагдав. Үүнээс 7 дугаар сарын 10-нд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутгаар ихээхэн хохирол /2,259,565,000 /учруулсан хүчтэй түр зуурын аадар бороо орсон бол 8 дугаар сарын 7-нд  Увсын аймгийн Улаангом сумын нутгаар 1,700,000,000 төгрөгийн хохирол учруулсан түр зуурын хүчтэй аадар бороо орж, үер усны аюул дагуулсан байна.

<< Буцах
Улаанбаатар - 2017/03/24

2 цаг

-3 26
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2017/03/23

2 35
O
CF
Үүлшинэ

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

Та цаг агаарын өдөр тутмын мэдээллээ ямар эх сурвалжаас авдаг вэ?

google play app store