Онцлох мэдээ: Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ                 Дөрөвдүгээр сарын нэгний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 5-50 см нимгэрч  мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, харз гүйх зэрэг үзэгдэл ажиглагдаж  байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний мөс хайлж, мөсний нягт багасан хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-04-01

Шинийн 1-нд зарим газраар 12 мм цас орлоо

Цагаан сарын өдрүүдэд буюу  шинийн 1-нд Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Төв аймгийн нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 0,1-12.0 мм,  шинийн 2-нд Увс, Хөвсгөл, Өвөрхангайн зүүн, Булган, Сэлэнгийн зарим, Төв Дундговь аймгийн нутаг, Хэнтийн баруун хэсгээр 0,0-1,0 мм цас орлоо.  Өнгөрсөн хоногт буюу шинийн 3-нд Сүхбаатар, Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 0,0-3,0 мм цас орсноос хамгийн их нь Хэнтийн Батноровт 3,0мм, Дадал, Биндэрт, Сэлэнгийн Цагааннуурт 2,0мм цас орсон байна.

Өнөө өглөөний буюу 2 дугаар сарын 27-ны 08 цагийн байдлаар өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв,  Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Ховдын өмнөд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор,  Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 1.0-36.0 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Увс, Завханы зарим сумдын нутгаар 18-36 см байгаагаас хамгийн их нь Завханы Их Уул, Тосонцэнгэл 36см, Увсын Малчинд 34 см зузаан цастай  байна.

<< Буцах
Улаанбаатар - 2020/04/07

23 цаг

4 39
O
CF
Үзэгдэлгүй
4 м/с

ӨНӨӨДӨР - 2020/04/07

9 48
O
CF
Үүлшинэ

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store