Өчигдөр өдөр цас багатай энгэр ээвэр газраар +7...+12 градус дулаан байв

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Говь-Алтайн хойд, Архангай, Өмнөговийн баруун, Дорнодын өмнөд, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр 1-24 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 24 см, Хяргас, Малчинд, Баруунтуруунд 18 см, Улаангомд 14 см, Завханы Баянтэс, Баянхайрхан, Цагаанхайрхан, Яруу, Хөвсгөлийн Хатгалд 13 см, Завханы Улиастай, Тэсд 12 см зузаан цастай байна.

Өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -9....-16 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр, Байдраг голын хөндий болон Дарьгангын тал нутгаар -1....-6 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, цас багатай энгэр ээвэр газраар  +7...+12 градус, бусад нутгаар +1...+6 градус байв. Харин шөнөдөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -20...-25 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн-Бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -14...-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -2...-7 градус, бусад нутгаар -8...-13 градус хонолоо.  Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө +7...+9 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11...-13 градус, бусад хэсгээр -5...-7 градус байлаа.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/05/20

17 цаг

18 64
O
CF
Үзэгдэлгүй
6 м/с

ӨНӨӨДӨР - 2019/05/20

18 64
O
CF
Багавтар үүлтэй

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store