
Өчигдөр өдөр Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газар, Хэрлэн, Улз голын хөндий, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +33...+38 градус хүрч халсан байна
2020 оны 07 дугаар сарын 22-ны 08 цагаас 2020 оны 07 дугаар сарын 23-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм
Тунадас: Өнгөрсөн хоногт Увс, Завхан, Архангай, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховд, Баянхонгорын хойд, Говь-Алтай, Булган, Өмнөговийн баруун, Өвөрхангай, Дундговь, Төв аймгийн зарим газраар 0.1-32.0 мм бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орсноос хамгийн их нь Хөвсгөлийн Цагаан-Үүр, Завханы Тэлмэн 32.0мм, Завханы Баянхайрхан 30.0мм, Улиастай 24.0мм, Алдархаан 20.0мм, Архангайн Цахир 19.0мм, Завханы Ургамал 18.0мм, Хөвсгөлийн Мөрөн 17.0мм, Увсын Өндөрхангай, Баян-Өлгийн Баяннуур 15.0мм, Хөвсгөлийн Хатгал, Баян-Өлгийн Улаанхус 14.0мм, Завханы Цагаанхайрхан, Увсын Цагаанхайрхан, Архангайн Цэцэрлэг 13.0мм, Хөвсгөлийн Жаргалан, Тосонцэнгэл, Булганы Сайхан, Завханы Тэс 11.0мм, Говь-Алтайн Баян-Уул, Завханы Түдэвтэй, Цагаанчулуут, Хөвсгөлийн Чандмань-Өндөр сумдын нутгаар 10.0 мм бороо орсон байна.
Температур их: Өчигдөр нутгийн зүүн хагаст 1-7 градусаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр +15...+24 градус, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газар, Хэрлэн, Улз голын хөндий, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +33...+38 градус, Их нууруудын хотгороор +23...+28 градус, бусад нутгаар +28...+33 градус дулаан байв.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн шөнө 0.5-1.0 мм бороо орсон. Салхи зүүн өмнөөс 3-8 м/с. Өчигдөр өдөр +33...+35 градус, өнгөрсөн шөнө +18...+19 градус хонов.

Онцлох мэдээ
17 цаг




ӨНӨӨДӨР - 2021/01/17



8 м/с


Шинэ мэдээ

