Онцлох мэдээ:           8 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар Увс нуурын савын Хахираа, Хэнтий нуруунаас усжих Ерөө, Балж, Туул, Хэрлэн голууд үерийн түвшинг 10-50 см даван үерлэж байгаа бол Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум, Хэнтий нурууны Онон гол Дадал сум орчмоор үерийн аюултай түвшинг 10-20 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна. Цаашид нутгийн ихэнх хэсгээр бороо орох төлөвтэй байгаа  тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны  аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж байна.   Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-08-08

Өчигдөр өдөр Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +31...+38 градус хүрч халсан байна

2020 оны 07 дугаар сарын 06-ны 08 цагаас 2020 оны 07 дугаар сарын 07-ны 08 цаг хүртэлх 

цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн хоногт баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 0.0-13.0 мм дуу цахилгаантай аадар бороо орсноос хамгийн их нь Улаанбаатар хот орчмоор 10.0-13.0 мм, Увсын Түргэнд 12.0 мм, Дорноговийн Сайншанд, Өргөн, Сүхбаатарын Түвшинширээ, Булганы Хангалд 9.0 мм, бусад нутгаар 0.1-9.0 мм бороо орсон байна.

Температур их:  Өчигдөр өдөр Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Улз, Халх, Тэрэлж голын хөндийгөөр +17...+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +31...+38 градус, бусад нутгаар +24...+31  градус дулаан байв.

Температур бага: Өнгөрсөн шөнө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Улз, Халх, Тэрэлж голын хөндийгөөр +5..+10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18...+25 градус, бусад нутгаар +11...+17 градус хоносон байна.

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 6-11 м/с, зарим газраар түр зуур секундэд 13-15 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр 10.0-13.0 мм аадар бороо орсон байна. Шөнөдөө бороо ороогүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Өчигдөр өдөр +24...+26 градус, өнгөрсөн шөнө +10...+14 градус хонов.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/08/08

20 цаг

15 59
O
CF
Үүл багасcан

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/08/08

21 69
O
CF
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store