Өчигдөр өдөр ихэнх нутгаар +5...+11 градус дулаан байв

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Увс, Завхан,  Хөвсгөлийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн хойд, Баянхонгорын зүүн, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр 1-20 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь,Увсын Зүүнговьд 20 см, Хяргасд 18 см, Баруунтуруунд 17 см, Малчинд 13 см, Завханы Яруу, Баянхайрханд 13 см,  Завханы Улиастай ,Тэсд 12 см, Хөвсгөлийн Хатгал ,Увсын Улаангомд 10 см  зузаан цастай байна. 

Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -11....-16 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг-үүр голын хөндий, Хүрэн бэлчир орчим, Дорнод, Дарьгангын талаар -2....+4 градус,  бусад нутгаар +5...+11 градус байв.

Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн-Бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар -11...-18 градус,  бусад нутгаар -3...-9 градус хонолоо. 

 Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө +0...+2 градус дулаан, шөнөдөө Яармаг Сонгины орчмоор -15...-17 градус, бусад нутгаар -7...-9 градус хүйтэн байлаа.

 
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/05/20

14 цаг

17 62
O
CF
Үзэгдэлгүй
4 м/с

ӨНӨӨДӨР - 2019/05/20

18 64
O
CF
Багавтар үүлтэй

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store