Өчигдөр өдөр ихэнх нутгаар 1-12 градусаар хүйтэрлээ

Цасны зузаан:  Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увс, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ,Төв,  Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Өмнөговь, Дундговийн баруун, Дорноговийн зарим газраар 1-27.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 27.0см, Завханы Баянтэст 25.0см, Завханы Их-уул, Тосонцэнгэл, Сэлэнгийн Бугантад 20см, Увсын Хяргасд 19см, Сэлэнгийн Хүдэрт 17см, Завханы Тэс, Баянхайрхан, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Хөвсгөлийн Жаргалан, Чандмань-Өндөр, Хэнтийн Дадалд 12-13см, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Улаангом, Хөвсгөлийн Чандгат, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр,  Завханы Түдэвтэй, Хэнтийн Батширээт, Гурванбаян, Булганы Хангалд 10-11 см зузаан цастай байна.   

Тунадас: Өнгөрсөн хоногт баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Өмнөговийн Хүрмэнд 2.0мм, Баяндалайд 1.0мм цас орсон байна.
Температур их: Өчигдөр өдөр ихэнх нутгаар 1-12 градусаар хүйтэрч Өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх болон Идэр, Тэс голын хөндийгөөр -20...-28 г