Онцлох мэдээ: 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нимгэрч , мөсний үзэгдэл идэвхижиж, мөсний нягт багасан мөс хэврэгшиж байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна. Мөн түүнчлэн Монгол орны нийт газар нутгийн 38 хувь нь цастай байгаа ба агаарын температур нэмэгдэхийн хэрээр  гол мөрний сав газар дахь цас, мөс болон өндөр уул, ой модтой, нар бага тусдаг газруудад үлдсэн  цас хайлж шар усны үер буух нөхцөл бүрдэх тул шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.  

Өчигдөр өдөр ихэнх нутгаар хүйтний эрч сул байлаа

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Говь-Алтайн өмнө болон хойд хэсгээр, Архангай, Дорнод, Сүхбаатарын зүүн,Төв аймгийн хойд, Өвөрхангай, Хэнтийн зарим газраар 1-21 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 21 см, Малчинд 18 см, Баруунтуруунд 17 см, Хяргасд 17 см,  Улаамгом, Хөвсгөлийн Хатгалд 15 см, Завханы Баянтэсд 14 см, Улиастайд 12 см зузаан цастай байна.

Өчигдөр өдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Алтай Таван богд, Завхан голын эх, Идэр,  Тэс голын хөндийгөөр -23...-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар  -13...-18 градус, цас багатай энгэр газраар 0...-6 градус, бусад нутгаар  -6...-12 градус хүйтэн байв.  
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -30...-37 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Ерөө, Туул голын хөндийгөөр -20...-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар -9...-16 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн хонов.
Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 4-9  метр,  Алтайн салбар уулс болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр зарим үед секундэд 12-18 метр хүртэл ширүүссэн байна.
 Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи 3-8 м/с. Хүйтний эрч бага зэрэг суларч өдөртөө -7...-9 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20...-22 градус, бусад хэсгээр -13...-15 градус хүйтэн байв.
<< Буцах

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

Өнөөдөр Булган, Төв, Хэнтийн нутаг, Сэлэнгийн өмнөд, Дундговь, Дорнодын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширү
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2019/04/19

20 цаг

4 39
O
CF
Шороо тоос
6 м/с

ӨНӨӨДӨР - 2019/04/19

17 62
O
CF
Багавтар үүлтэй

14 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store