Өчигдөр өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөс 1-6 градусаар дулаан байлаа

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Төв аймгийн хойд, Хэнтийн зүүн хойд, Дорнодын зүүн хэсэг, Архангай, Өвөрхангайн зарим газраар 1-20 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 20 см, Малчинд 18 см, Баруунтуруунд 16 см, Хяргасд 15 см, Хөвсгөлийн Хатгалд 15 см, Улаан-Уулд 14 см зузаан цастай байна.

Өчигдөр өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөс 1-6 градусаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -23...-32 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар-10...-22 градус, Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Хэнтийн ихэнх нутаг, Булганы өмнөд,Дорноговийн өмнөд болон хойд, Сүхбаатарын баруун хэсэг, цас багатай энгэр газраар +0..5 градус хүрч дулаарч, бусад нутгаар  -0...-9 градус хүйтэн байв

Өнгөрсөн шөнө нутгийн баруун хэсгээр өмнөх шөнөөс 1-5 градусаар дулаарч, нутгийн зүүн хэсгээр өмнөх шөнөөс 2-15 градусаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -34...-39 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -21...-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр газраар -10..-16 градус, бусад нутгаар -17...-23 градус хонов. 

Улаанбаатар хот орчмоор: 

Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи секундэд 3-8 метр. Өчигдөр өдөр -5 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24 градус, бусад хэсгээр -15...-17 градус хүйтэн хонов

 
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/09/17

14 цаг

13 55
O
CF
Үзэгдэлгүй
4 м/с

ӨНӨӨДӨР - 2019/09/17

14 57
O
CF
Багавтар үүлтэй

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store