Онцлох мэдээ: 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нимгэрч , мөсний үзэгдэл идэвхижиж, мөсний нягт багасан мөс хэврэгшиж байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна. Мөн түүнчлэн Монгол орны нийт газар нутгийн 38 хувь нь цастай байгаа ба агаарын температур нэмэгдэхийн хэрээр  гол мөрний сав газар дахь цас, мөс болон өндөр уул, ой модтой, нар бага тусдаг газруудад үлдсэн  цас хайлж шар усны үер буух нөхцөл бүрдэх тул шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.  

Өчигдөр өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөс 1-3 градусаар сэрүүсчээ

Өнгөрсөн хоногт бүх нутгаар цас ороогүй байна. Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбай дээрх хэмжилтээр Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Дорнодын ихэнх нутаг, Баян-Өлгийн өмнөд, Говь-алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Сүхбаатарын зүүн хэсгээр 1,0-17 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Хөвсгөлийн Хатгалд 18 см, Увсын Малчин 14 см, Хяргаст 12 см, Хөвсгөлийн Улаан-уулд 12 см зузаан цастай байна.

Өчигдөр өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөс 1-3 градусаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+5 градус дулаан, бусад нутгаар -5 градус хүйтнээс +2 градус дулаан байв.

Харин өнгөрсөн шөнийн тухайд баруун болон төвийн аймгуудын нутгаар өмнөх шөнөөс 1-6 градусаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -17..-25 градус, бусад нутгаар  -7..-14 градус хүйтэн хонолоо. 

Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр салхитай байв.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй.  Өдөртөө -2...-3 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18 градус бусад хэсгээр -12...-13 градус хүйтэн хонов.

<< Буцах

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

Өнөөдөр Булган, Төв, Хэнтийн нутаг, Сэлэнгийн өмнөд, Дундговь, Дорнодын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширү
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2019/04/19

20 цаг

4 39
O
CF
Шороо тоос
6 м/с

ӨНӨӨДӨР - 2019/04/19

17 62
O
CF
Багавтар үүлтэй

14 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store