Онцлох мэдээ: Нэгдүгээр сарын 13-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба  мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Он гарсаар мөс цөмрөх 3 тохиолдол гарч нэг хүний амь нас эрсдсэн тул ард иргэд мөсөн дээр авто машинтай зорчихгүй байх, бага насны хүүхдийг гол мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх зэргээр байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-01-13

Өчигдөр өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө 1-19 градусаар хүйтэрчээ

Өнөө өглөөний 08 цагийн станц, харуулуудын ажиглалтын мэдээгээр Увс, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан, Булган, Өмнөговийн нутаг, Архангай, Хэнтий, Төвийн  хойд, Баянхонгор, Сэлэнгэ, Дорнодын зарим, Ховдийн зүүн, Өвөрхангай, Дундговь, Дорноговь өмнөд, Сүхбаатарын зүүн хэсгээр 1-25.0 см цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Архангайн Цэцэрлэгт 25,0 см, Увсын Малчинд 23.0 см, Хөвсгөлийн Шинэ-Идэрт 23.0 см, Булганы Баян-Агтад 22.0 см, Завханы Тосонцэнгэлд 21.0 см, Хөвсгөлийн Галтад 20.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Өнгөрсөн хоногт Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын өмнөд, Өмнөговийн нутгаар 0.0-17.0 мм хур тунадас, цас орсноос хамгийн их нь Дорноговийн Хатанбулагт 17.0 мм, Хөсгөлд 11.0 мм, Өмнөговийн Ханбогдод 14.0 мм, Даланзадгадад 12.0 мм хур тунадас орсон байна. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өмнөгөовь аймгийн нутгаар их цасны ГҮ, 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр их цасны ГҮ, Өмнөговийн зүүн, Дорноговийн зүүн өмнөд хэсгээр их цасны АҮ болсон байна. 

Өчигдөр өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө 1-19 градусаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр -4...-15 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Халх гол орчмоор  +0...+9 градус,  бусад нутгаар 0...-4 градус байв.

 Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар өмнөх шөнөөсөө 1-11 градусаар хүйтэрч Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр -14...-23 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн зүүн хэсгээр  -3...-10 градус, бусад нутгаар -9...-14 градус хоносон байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. Өчигдөр өдөр -1...-3 градус, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -17...-19 градус, бусад хэсгээр -10...-12 градус хоносон байна.

<< Буцах
Улаанбаатар - 2020/01/19

5 цаг

-20 -4
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/01/19

-14 6
O
CF
Үүлшинэ

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store