Өчигдөр өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр өмнөх өдрөөсөө 1-7 градусаар сэрүүсч

2020 оны 09 дүгээр сарын 07-ны 08 цагаас 2020 оны 09 дүгээр сарын 08-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-8.0 мм бороо орсноос хамгийн их нь Баян-Өлгийн Дэлүүнд 8.0 мм, Дөчинжил, Даянд 5.0 мм, Увсын Тэсд 4.0 мм, Ховдын Байтаг 3.0 мм, Дорнодын Баян-Уулд 3.0 мм орсон байна.        

Температур их: Өчигдөр өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр өмнөх өдрөөсөө 1-7 градусаар сэрүүсч Монгол-Алтайн уулархаг нутгаар +7...+13 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +15...+20 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг болон Хангайн нурууны өвөр бэлээр +26...+32 градус, бусад нутгаар +20....+25 градус байв.

Температур бага: Өнгөрсөн шөнө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр  -3...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+20 градус,  бусад нутгаар +5...+12 градус хоносон байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт бороо ороогүй. Салхи их төлөв өмнөөс 4-9 м/с. Өчигдөр өдөр +22...+24  градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор +5...+7 градус, бусад хэсгээр +9...+11 градус хонов.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/09/29

8 цаг

1 33
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2020/09/29

13 55
O
CF
Үүлшинэ

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store