Өчигдөр өдөр Алтай өвөр говиор +33...+38 градус хүрч халжээ

Тунадас: Өнгөрсөн хоногт Увс, Хөвсгөл, Булган, Архангай, Сэлэнгийн хойд, Төв, Өмнөговийн зарим газраар 0.0-9.0 мм дуу цахилгаантай бороо орсон байна. Үүнээс хамгийн их нь Булганы Тэшигт 9.0 мм, Увсын Түргэн, Төвийн Залуучуудад 4.0 мм, Өмнөговийн Даланзадгад, Төвийн Батсүмбэр, Эрдэнэд 3.0 мм бороо орлоо.

Температур их: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +19...+24 градус, Их нууруудын хотгор, Алтай өвөр говиор +33...+38 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байв.
Температур бага:  Өнгөрсөн шөнө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4...+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16...+25 градус,бусад нутгаар +10...+16 градус хонов.
Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр бороо ороогүй. Өнгөрсөн шөнө 1.0 мм бороо орсон байна. Салхи бө-с секундэд 4-9 метр. Өдөртөө +25...+27 градус, өнгөрсөн шөнө +15..+17 градус дулаан байв.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/09/17

2 цаг

7 44
O
CF
Үзэгдэлгүй
2 м/с

ӨНӨӨДӨР - 2019/09/16

16 60
O
CF
Багавтар үүлтэй

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store