Онцлох мэдээ: 2020 оны 3 дугаар сарын 21 -ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 15.8 % нь цастай ба дундаж зузаан нь 14 см, цасан дахь усны нөөц 3.71 шоо.км  байна. Жишээлбэл: Увс нуур болон Тэс, Идэр, Шишхэд голын сав газруудын 60-80% нь цастай, цасан дахь усны нөөц нь дунджаар  0.64 шоо.км  байгаа бол Хяргас нуур, Завхан,  Дэлгэрмөрөн, Чулуут  голуудын  савын 30%  цастай,  цасан дахь усны нөөц 0.55 шоо.км байна. Цаашид урин дулаан цаг ирж буйтай уялдаад гол мөрний мөсний үзэгдэл улам идэвхижиж, цөнгийн хахаа, мөсөн дээгүүр ус урсах, хайлсан цас, мөс зэргээс шалтгаалан ус эргээсээ хальж орчин тойрны газар усанд автан, голын эрэг, татмаар нутаглаж буй ард иргэдэд аюул учруулж болзошгүй байна. Иймд том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нуудлэх, гуу жалга, далан , шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгуулагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.  Мөн гол мөрөн, нууранд мөсний үзэгдэл эрчимшиж, мөсний зузаарлын эрчим буурч мөс өргөгдөн хэврэгшиж байгаа тул мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-03-21

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай - хуулийн нэр томъёо

З.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."Ус цаг уур, орчны хяналт шинжилгээ" гэж тогтоосон хөтөлбөрийн дагуу хийн мандал, усан мандал, чулуут мандал, шим мандлын байгалийн төлөв байдлын үзүүлэлтүүдийг хэмжин тодорхойлж дүн шинжилгээ хийсний үндсэн дээр зохих шийдэл гаргах үйл ажиллагааг;

3.1.2."Уур амьсгалын нөөц" гэж нарны цацраг, хур тунадас, агаар, хөрсний чийг, дулаан хангамж, усны хүрэлцээ, салхи, усны эрчим зэрэг хүний амьдралын хэрэгцээг хангахад ашиглаж болох байгалийн чадавхийг;

3.1.3."Урьдчилсан мэдээ" гэж  ус  цаг уур, орчны төлөв байдлыг хэдэн цаг, хоног, сар, улирлын өмнө шинжлэх ухааны үндэслэлтэй урьдчилан тодорхойлж гаргасан мэдээг;

3.1.4."Урьдчилан сэргийлэх мэдээ" гэж  ус  цаг уурын үзэгдэл, орчны бохирдол, цацраг идэвхжилт зэрэг нь хүн ам, байгаль орчин, эдийн засагт ихээхэн хохирол учруулах хэмжээнд хүрч болзошгүй тухай урьдчилан тодорхойлж гаргасан мэдээг;

 3.1.5."Нийтийн хэрэгцээний мэдээ" гэж хүн амын өргөн хэрэгцээнд зориулан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгээн зарлаж байгаа  ус  цаг уур, орчны мэдээг;

 3.1.6. "Тусгай хэрэгцээний мэдээ" гэж хөдөө аж ахуй,  зам,  тээвэр, эрчим хүч,  аялал жуулчлал  зэрэг эдийн засгийн тодорхой салбарын онцлогийг харгалзсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар гаргаж байгаа  ус  цаг уур, орчны мэдээг.

Улаанбаатар - 2020/03/30

2 цаг

-1 30
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/03/29

8 46
O
CF
Багавтар үүлтэй

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store