Туул голын усны чанарын 2019 оны 9 дүгээр сарын төлөв байдал

1. Туул голын усны чанар

9 дүгээр сарын 4- 5-нд усны чанарын хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу Туул голын Уубулан, Налайх, Баянзүрх, Зайсан, Сонсголон, Сонгино дээд, Сонгино доод, Шинэ гүүр, Хаданхясаа, Алтанбулаг болон түүний цутгал Улиастай гол Улаанбаатар, Сэлбэ гол Улаанбаатар, Дунд гол Улаанбаатар хяналт-шинжилгээний цэгүүдээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд: Улаанбаатар хотоос дээш хэсэгт Туул голын усны цахилгаан дамжуулах чанар 60-100 мкСи/см байсан ба хот орчимд 100- 130 мкСи/см хотоос доош буюу Сонгиноос Алтанбулаг хүртэлх хэсэгт 180- 230 мкСи/см байлаа.

Туул голын усны 2018- 2019 оны цахилгаан дамжуулах чанарын өөрчлөлтийг дараагийн зурагт үзүүллээ.

1 дүгээр зураг. Туул голын усны цахилгаан дамжуулах сарын чанарын өөрчлөлт

Улаанбаатар хотоос дээш болон хот орчимд Туул голын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба голын усны чанар өмнөх сарын адил сайн, бохирдолгүй цэвэр байлаа.

Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх төв байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй хаягдал бохир ус нийлснээс доош хэсэгт буюу Сонгиноос Алтанбулаг цэгийн орчим голын усны ууссан хүчилтөрөгчийн горим алдагдаж, 3.54- 4.47 мгО/л байсан ба усан дахь эрдэс азотын бохирдол өмнөх сарынхаас ихсэж, усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давах агууламж, үзүүлэлтийн тоо нэмэгдсэн байна. Тухайлбал, Сонгиноос Алтанбулагийн хяналт шинжилгээний цэг хүртэлх хэсэгт биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 3.2- 4.0 мгО/л /2 дугаар зураг/ байгаа нь ХА-аас 1.1- 1.3 дахин давж, усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 0.84- 1.92 мгN/л-т /3 дугаар зураг/ хэлбэлзэж, ХА-аас 1.7- 3.8 дахин давж, эрдэс фосфор /PО4/-ын агууламж 0.172- 0.214 мгN/л-т хэлбэлзэж, ХА-аас 1.7- 2.1 дахин давсан ба нитритийн азот /NО2/-ын агууламж 0.027- 0.203 мгN/л-т хэлбэлзэж, ХА-аас 1.4- 10 дахин давж, Алтанбулаг цэгийн орчим 10ХА-аас давж, их бохирдлын түвшинд хүрсэн бохирдол илэрсэн байна.

Энэ үед Туул голын цутгал Улиастай гол Улаанбаатар цэгийн орчимд бохирдолгүй, цэвэр байсан ба Дунд гол, Сэлбэ гол Улаанбаатар цэгийн орчимд нитритийн азотын агууламж ХА-аас 2.4 дахин, сульфатын агууламж бага зэрэг давсан бохирдол тус тус илэрчээ.

Туул голын усны шинжилгээний 2019 оны 9 дүгээр сарын дүнг усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдээр усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв. 

1 дүгээр хүснэгт

Гол- Хяналт шинжилгээний цэг

О2, мг/л

БХХ5, мг/л

ПИЧ, мг/л

NH­4, мг/л

NО­2,мг/л

Рэрд, мг/л

/MNS4586-98/ усны чанарын стандарт /ХА/

6<

3

10

0.5

0.02

0.1

Туул- Уубулан

7.62

2.4

2.8

0.12

0.002

0.002

Туул- Зайсан

8.01

2.1

2.2

0.05

0.002

0.005

Туул- Сонгино доод

4.47

4.0

4.7

0.84

0.027

0.172

Туул- Алтанбулаг

4.31

3.5

3.2

1.64

0.203

0.214

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ- перманганатын исэлдэх чанар, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Туул голын усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдийг MNS4586-98 усны чанарын стандарт дахь ХА-тай харьцуулан дараагийн зургуудад харууллаа.

  

2 дугаар зураг. Туул голын усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн сарын өөрчлөлт

3 дугаар зураг. Туул голын усан дахь аммонийн азотын сарын өөрчлөлт

2. Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжуудын усны хяналт шинжилгээ

2019 оны 9 дугаар сарын 5-нд Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх 3 байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны 6 цэгээс сорьц авч, тэдгээр сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ. 

2 дугаар хүснэгт

Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж /ЦБ гэх/

Сорьц авсан цэг

pH

Ж/б, мг/л

БХХ5, мг/л

ХХХ, мг/л

NH4 мг/л

NO2 мг/л

NO3 мг/л

Цэвэршилт, %

MNS4943:2015 /ЗДХ/

 

6- 9

30

20

20

15

 

Төв ЦБ

Орох

6.50

 

443

703

 

 

 

52.7

Гарах

6.55

58.0

200

459

-

0.058

0.16

Нисэхийн ЦБ

Орох

6.37

 

678

762

 

 

 

96.0

Гарах

7.00

26.8

23.0

93.0

5.20

0.072

0.38

Био орон сууц ЦБ

Орох

6.41

 

345

821

 

 

 

98.1

Гарах

6.20

10.4

6.5

39.1

0.05

0.200

0.02

Тайлбар: Ж/б-Жинлэгдэх бодис, БХХ5-Биохимийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, ХХХ-Химийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, MNS4943:2015 хаягдал усны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 53%- 98%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба үүнээс Толгойт дахь Төв ЦБ 53%-ийн  цэвэршүүлэлттэй /4 дүгээр зураг/, цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир усны биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 10- 23 дахин, Нисэхийн ЦБ-аас гарч буй хаягдал бохир усны жинлэгдсэн бодис, биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 1.1- 5 дахин, Био орон сууц ЦБ-аас гарч буй хаягдал бохир усны химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 2 дахин давсан бохирдолтой усыг Туул голд нийлүүлж байлаа.

Толгойт дахь Төв ЦБ-ийн 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сарын хаягдал бохир ус цэвэршүүлсэн чадварыг дараагийн зурагт үзүүллээ.

4 дүгээр зураг. Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус цэвэршүүлэх чадвар, %

Дүгнэлт, 2019 оны 9 дүгээр сард, Улаанбаатар хотоос дээш болон хот орчимд Туул голын усны чанар өмнөх сарын адил сайн, бохирдолгүй цэвэр байлаа.

Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх Төв байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй ус нийлснээс доош буюу Сонгиноос Алтанбулагийн гүүр хүртэлх хэсэгт Туул голын усны ууссан хүчилтөрөгчийн горим алдагдсан хэвээр, усны бохирдол өмнөх сарынхаас нэмэгдэж, усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давах үзүүлэлт, агууламж ихэссэн байна.

Туул голын цутгал Улиастай гол Улаанбаатар цэгийн орчимд бохирдолгүй, цэвэр байсан ба Сэлбэ гол болон Дунд гол Улаанбаатар цэгийн орчимд нитритийн азотын бохирдол илэрч, сульфатын агууламж стандартаас бага зэрэг их байлаа.

Энэ үед Толгойт дахь хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/ Төв ЦБ-ийн цэвэршүүлэх чадвар 53%, Нисэхийн ЦБ-ийн цэвэршүүлэх чадвар 96%, Био орон сууцны ЦБ-ийн цэвэршүүлэх чадвар 98%-тай байсан ба Био үйлдвэр ажиллагаа зогссон учир ЦБ нь ажиллахгүй байлаа.

Улаанбаатар - 2019/11/12

23 цаг

-19 -2
O
CF
Цас

0 м/с

ӨНӨӨДӨР - 2019/11/12

-13 8
O
CF
Ялимгүй цас

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store