Туул голын усны чанарын 2019 оны 8 дугаар сарын төлөв байдал

1. Туул голын усны чанар

8 дугаар сарын 7- 8-нд усны чанарын хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу Туул голын Уубулан, Налайх, Баянзүрх, Зайсан, Сонсголон, Сонгино дээд, Сонгино доод, Шинэ гүүр, Хаданхясаа, Алтанбулаг болон түүний цутгал Улиастай гол Улаанбаатар, Сэлбэ гол Улаанбаатар, Дунд гол Улаанбаатар хяналт-шинжилгээний цэгүүдээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд: Улаанбаатар хотоос дээш хэсэгт Туул голын усны цахилгаан дамжуулах чанар дунджаар 60 мкСи/см байсан ба хот орчимд 95- 110 мкСи/см хотоос доош буюу Сонгиноос Алтанбулаг хүртэлх хэсэгт 100- 150 мкСи/см байлаа.

Туул голын усны 2018- 2019 оны цахилгаан дамжуулах чанарын өөрчлөлтийг дараагийн зурагт үзүүллээ.

1 дүгээр зураг. Туул голын усны цахилгаан дамжуулах сарын чанарын өөрчлөлт

Улаанбаатар хотоос дээш хэсэгт болон хот орчимд Туул голын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба голын усны чанар өмнөх сарын адил сайн, бохирдолгүй цэвэр байлаа.

Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх төв байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй хаягдал бохир ус нийлснээс доош хэсэгт буюу Шинэ гүүрээс Алтанбулаг цэгийн орчим голын усны ууссан хүчилтөрөгчийн горим алдагдаж, 2.77- 4.00 мгО/л байжээ. Голын усны бохирдол өмнөх сарынхаас багасаж, усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давах агууламж, үзүүлэлтийн тоо цөөрсөн байна. Тухайлбал, Сонгиноос Алтанбулагийн хяналт шинжилгээний цэг хүртэлх хэсэгт биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 3.4- 10.0 мгО/л /2 дугаар зураг/ байгаа нь ХА-аас 1.1- 3.3 дахин давж, усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 0.21- 0.88 мгN/л-т хэлбэлзэж, Шинэ гүүр, Хаданхясаа цэгийн орчим ХА-аас 1.7 дахин /3 дугаар зураг/, нитритийн азот /NО2/-ын агууламж 0.007- 0.034 мгN/л-т хэлбэлзэж, Хаданхясааны цэгийн орчим ХА-аас 1.7 дахин давж, эрдэс фосфор /PО4/-ын агууламж 0.013- 0.037 мгN/л-т хэлбэлзэж, ХА-аас давсан бохирдол ажиглагдаагүй байна.

Энэ үед Туул голын цутгал Улиастай, Дунд гол, Сэлбэ гол Улаанбаатар цэгийн орчимд органик бодисын бохирдол илэрч, перманганатын исэлдэх чанарын агууламж ХА-аас 1.3- 3.8 дахин,  Дунд гол Улаанбаатар цэгийн орчимд нитритийн азотын бохирдол илэрч, ХА-аас 1.5 дахин давсан бохирдол тус тус илэрчээ.

Туул голын усны шинжилгээний 2019 оны 8 дугаар сарын дүнг усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдээр усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв. 

1 дүгээр хүснэгт

Гол-Хяналт шинжилгээний цэг

О2,мг/л

БХХ5,мг/л

ПИЧ,мг/л

NH­4,мг/л

NО­2,мг/л

Рэрд,мг/л

MNS4586-98 усны чанарын стандарт /ХА/

6<

3

10

0.5

0.02

0.1

Туул- Уубулан

7.39

1.2

6.2

0.10

0.001

0.002

Туул- Зайсан

7.10

0.9

7.1

0.14

0.004

0.005

Туул- Сонгино доод

6.80

3.5

7.7

0.46

0.007

0.013

Туул- Алтанбулаг

4.00

5.4

6.7

0.84

0.015

0.037

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ- перманганатын исэлдэх чанар,  MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Туул голын усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдийг MNS4586-98 усны чанарын стандарт дахь ХА-тай харьцуулан дараагийн зургуудад харууллаа.

2 дугаар зураг. Туул голын усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн сарын өөрчлөлт

3 дугаар зураг. Туул голын усан дахь аммонийн азотын сарын өөрчлөлт

 

2. Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжуудын усны хяналт шинжилгээ

2019 оны 8 дугаар сарын 8-нд Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх 3 байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны 6 цэгээс сорьц авч, тэдгээр сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ. 

2 дугаар хүснэгт

Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж /ЦБ гэх/

Сорьц авсан цэг

pH

Ж/б, мг/л

БХХ5, мг/л

ХХХ, мг/л

NH4, мг/л

NO2, мг/л

NO3, мг/л

Цэвэршилт, %

MNS4943:2015 /ЗДХ/

 

6- 9

30

20

20

15

 

Төв ЦБ

Орох

6.89

135

462

630

 

 

 

 

Гарах

6.62

6.0

177

352

32.00

0.530

0.28

61.7

Нисэхийн ЦБ

Орох

6.83

553

270

821

 

 

 

 

Гарах

7.30

1.0

9.5

127

50.13

0.335

0.38

96.5

Био орон сууц ЦБ

Орох

6.72

94.0

153

195

 

 

 

 

Гарах

6.74

5.0

10.7

68.4

6.04

0.723

1.09

93.0

Тайлбар: Ж/б-Жинлэгдэх бодис, БХХ5-Биохимийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, ХХХ-Химийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, MNS4943:2015 хаягдал усны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 61%- 96%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба үүнээс Толгойт дахь Төв ЦБ 61% /4 дүгээр зураг/, цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир усны биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгч, нийт азотын агууламж ЗДХ-ээс 2.2- 18 дахин, Нисэхийн ЦБ-аас гарч буй хаягдал бохир усны химийн хэрэгцээт хүчилтөрөгч, нийт азотын агууламж ЗДХ-ээс ЗДХ-ээс 3.4- 6 дахин, Био орон сууц ЦБ-аас гарч буй хаягдал бохир усны химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 4.6 дахин давсан бохирдолтой усыг Туул голд нийлүүлж байлаа.

Толгойт дахь Төв ЦБ-ийн хаягдал бохир ус цэвэршүүлсэн чадварын 2018 оны 8 дугаар сараас 2019 оны 8 дугаар сарын дүнг дараагийн зурагт үзүүллээ.

4 дүгээр зураг. Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус цэвэршүүлэх чадвар, %

Дүгнэлт, 2019 оны 8 дугаар сард, Улаанбаатар хотоос дээш болон хот орчимд Туул голын усны чанар өмнөх сарын адил сайн, бохирдолгүй цэвэр байлаа.

Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх Төв байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй ус нийлснээс доош буюу Сонгиноос Алтанбулагийн гүүр хүртэлх хэсэгт Туул голын усны бохирдол өмнөх сарынхаас багасч, Шинэ гүүрээс Алтанбулаг хүртэлх хэсэгт голын усны ууссан хүчилтөрөгчийн горим алдагдаж, усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас бага байсан хэдий ч хур бороо элбэг, голын урсац их байснаас ХА гэх-аас давах агууламж, үзүүлэлтийн тоо цөөрсөн байна.

Туул голын цутгал Улиастай, Сэлбэ гол Улаанбаатар цэгийн орчимд органик бодисын бохирдол бага зэрэг илэрсэн ба харин Дунд гол Улаанбаатар цэгийн орчимд нитритийн азотын бага зэргийн бохирдол илэрч, органик бодисын бохирдолтой байлаа.

Энэ үед Толгойт дахь хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/ Төв ЦБ-ийн цэвэршүүлэх чадвар 62%, Нисэхийн ЦБ-ийн цэвэршүүлэх чадвар 96%, Био орон сууцны ЦБ-ийн цэвэршүүлэх чадвар 93%-тай байсан ба Био үйлдвэр ажиллагаа зогссон учир ЦБ нь ажиллахгүй байлаа.

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/10/14

20 цаг

0 32
O
CF
Утаа
1 м/с

ӨНӨӨДӨР - 2019/10/14

7 44
O
CF
Багавтар үүлтэй

5 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store