Түгээмэл хэрэглэдэг нэр томъёо, хэллэгүүд

Цаг уур-шинжлэх ухааны нэгэн салбар

а/. Цаг уурын шинжлэх ухаан нь агаар мандал, түүний дотор болж буй физик процессыг судалдаг, олон ш/у-ны уулзвар болсон онцлогтой.

б/. Агаар, ус, гэрэл, дулааныг судалдаг. Эндээс цаг уур бол амьдрах орчинг судлаж, хянаж байдаг шинжлэх ухаан, үйлдвэр-үйлчилгээг хосолсон үйл ажиллагааг явуулдаг байна. Амьдралын орчин- амьд байгаль оршин тогтнох үндэс.

Цаг уур- Шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээ, мэдээллээр төр, ард иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжид үйлчилдэг төрийн үйлчилгээний байгууллага мөн. Цаг уурын мэдээ-дээрх шинжлэх ухаанд хэрэглэдэг ажиглалт, судалгааны архив мэдээ, дүгнэлт, мэдээллүүд ба дээрх байгууллагын үйл ажиллагаанд ашигладаг тоон, бичвэр, зурган мэдээ, архив, сангийн мэдээ, тайлан... зэрэг болно.

Цаг агаар- агаар мандлын тухайн агшны, тодорхой орон зай дахь төлөв байдал. Энэ нь цаг уурын элементүүдын утга, үзэгдлийн илрэл, эрч хүчээр тогтоогдоно.

Цаг агаарын мэдээ-агаар мандал, амьдрах орчны төлөв байдлын тухай мэдээ.

а/. Ирээдүйн төлөвийн тухай урьдчилсан мэдээ

б/. Одоогийн ба өнгөрсөн төлөвийн тухай бодит мэдээ.

Уур амьсгал- цаг уурын элемент, үзэгдэл, цаг агаарын төлөв байдлын олон жилийн дундаж горим,

Уур амьсгалын мэдээ-олон жилийн горим, хандлагын мэдээ

Орчин-Хүрээлэн буй орон зай, амьдралд нөлөөлдөг хүчин зүйлс. Үндсэн 3 орчин бий гэж үздэг. Агаар, ус, хөрс.

Хүчин зүйл- амьдрал, үйл ажиллагаа, явцад нөлөөлөл үзүүлж буй

а/. амьдралыг тэтгэх, зогсоох нөлөөлөл бүхий орчны шинж чанар.

б/. Цаг уурын элемент, үзэгдэл

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/10/21

5 цаг

-2 28
O
CF
Үзэгдэлгүй
4 м/с

ӨНӨӨДӨР - 2019/10/21

8 46
O
CF
Үүлшинэ

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store