Онцлох мэдээ: Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ Наадмын өдрүүдэд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 95 см, Ерөө голын дагууд  90-115 см тус тус нэмэгдэж , Туул гол үерийн аюултай түвшинд хүрэхэд 10 см дутуу байна. 7 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Туул, зүүн хажуугийн Барх, Балж, Хангай нурууны өврийн Байдраг, Таац, Завхан болон Сэлэнгэ мөрөн Орхон голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, Туул, Сөгнөгөр, Ерөө, Хэрлэн, Түргэн , Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см даван тус тус хүчтэй үерлэж байна. 7 дугаар сарын 14-нд Туул гол Алтанбулаг, Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 20-45 см нэмэгдэж, үерийн түвшинг 30 см орчим давна.  Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-07-13    

Сэлэнгийн Сүхбаатарт 33,0мм, Баруунхараад 26,0мм, Дархан-Уулын Орхонд 32,0мм, Шаазгайтад 31,0мм, Дархан хотод 24,0мм, Эрдэнэтэд 25,0мм бороо, цас орсон байна

Өнгөрсөн хоногт  Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв,  Хэнтийн нутаг, Говь-алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорнодын хойд хэсгээр 0.0-33,0 мм бороо, нойтон цас орсноос хамгийн их нь Сэлэнгийн Сүхбаатарт 33,0мм, Баруунхараад 26,0мм, Дархан-Уулын Орхонд 32,0мм, Шаазгайтад 31,0мм, Дархан хотод 24,0мм, Эрдэнэтэд 25,0мм бороо цас  орсон байна.

Баруун, төв, зүүн аймгуудын нутгаар нойтон цас орсноос өнөө өглөөний 8 цагт өртөө харуулын талбай дээрх хэмжилтээр Говь-алтай, Хөвсгөлийн төв хэсэг, Булган, Сэлэнгэ,Төв аймгийн ихэнх нутгаар 1-24 см цасан бүрхүүл түр тогтсоноос Дарханы Шаазгайтад 24см, Төв аймгийн Залуучуудад 20см, Борнуурт 13см, Нөхөрлөл, Жаргалантад 11см, Угтаал 8см, Сэлэнгийн Бугантад 11см, Эрдэнэтэд 9см цастай байна.

Өдөртөө нутгийн баруун хагас 1-13 градусаар сэрүүсч, зүүн хагаст 1-3 градусаар дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -1...+8 градус,  төвийн аймгуудын зүүн хэсэг, говь, зүүн аймгуудын нутгаар +20... +28 градус, бусад нутгаар  +10...+18 градус дулаан байсан бол  шөнөдөө ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр  -5...-11 градус хүйтэн, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр +5... +12 градус дулаан, бусад нутгаар  +2 дулаанаас -4 градус хүйтэн хоносон байна.

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 18-22 метр, бусад нутгаар секундэд 14-17 метр хүртэл ширүүсч  хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан байна.

 

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/07/13

20 цаг

23 73
O
CF
Үзэгдэлгүй
1 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/13

27 80
O
CF
Дуу цахилгаантай аадар бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store