Онцлох мэдээ:               Арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 5-35 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй  байхыг онцгойлон анхааруулж байна. УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-12-01  

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна

Малч­ид, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

2021 оны 11 сарын 09-ний 20 цагаас 11 сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутгаар, өдөртөө Дорнод-Монголын тал нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 24-28 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар 1-6 градус хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус  хүйтэн, өдөртөө 1-3 градус  дулаан байна.

2021 оны 11 дүгээр сарын 11-нээс 11 дүгээр сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 13-14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 0-5 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.  

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/12/05

2 цаг

-13 8
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2021/12/04

-2 28
O
CF
Багавтар үүлтэй

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store