Өнөө өглөөний 08 цагийн ажиглалтын мэдээгээр зарим газраар 26 см цасан бүрхүүлтэй байна

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр  Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод,Сүхбаатарын нутаг аймаг, Увсын баруун, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Дорноговийн хойд хэсгээр 1-26.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 26см, Увсын Хяргас, Завханы Тосонцэнгэл, Баянтэс, Баянхайрхан, Их-уул, Цагаанхайрхан, Түдэвтэй, Хөвсгөлийн Их-Уул, Жаргаланд 10-15 см зузаан цастай байна. 

Тунадас: Өнгөрсөн хоногт Увсын хойд, Хөвсгөлийн баруун хойд хэсгээр 0,0-0,8 мм цас орсон байна. Бусад нутгаар цас ороогүй байна. Үүнээс хамгийн их цас орсон нь Увсын Давст 0,8мм, Хөвсгөлийн Цагааннуурт 0,7мм орсон байна.
Температур их: Ихэнх нутгаар өмнөх хоногоос бага зэрэг дулаарч Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2.....+10 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -8.....-14 градус, бусад нутгаар  0...-7 градус хүйтэн байсан байна.
Температур бага: Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар хүйтэн хонож Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голуудын хөндийгөөр -21...-29 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-8 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байв.
 Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр 0.0 мм цас оров. Өнгөрсөн шөнө цас ороогүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с. Өнгөрсөн хоногоос дулаарч өдөртөө -3...-5 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр -13...-15 градус хүйтэн хонов.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/09/27

11 цаг

9 48
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/09/27

11 51
O
CF
Үүлшинэ

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store