
Өнөө өглөөний байдлаар Төв аймгийн Бүрэнд 7.0 см, Булганы Сайхан, Баян-Агт, Бүрэгхангай, Орхонд 3.0-5.0 см зузаан цасан бүрхүүлтэй байна
Өнөө өглөөний 8 цагийн өртөө харуулын талбай дээрх хэмжилтээр Булган аймгийн нутгийн төв хэсэг, Орхон аймгийн нутаг, Төв аймгийн нутгийн баруун хэсгээр 1-7 см цасан бүрхүүүл түр тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Бүрэнд 7.0 см, Булганы Сайхан, Баян-Агт, Бүрэгхангай, Орхонд 3.0-5.0 см зузаантай байна.
Өнгөрсөн хоногт Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Өвөрхангай, Дундговийн хойд, Төв амгийн өмнөд хэсгээр 0.0-3,0 мм хур тунадас орсон байна. Үүнээс хамгийн их нь Булганы Булганд, Төв аймгийн Бүрэнд 3.0 мм хур тунадас орсон байна.
Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Улз, Онон голуудын хөндийгөөр хүйтэрч +1....+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүсийн баруун хэсгээр +16...+23 градус, бусад нутгаар +9...+15 градус байв.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -7...-15 градус, бусад нутгаар -7...0 градус хүйтэн хоносон байна.
Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурсан байна.
Улаанбаатар хот орчмоор: Өдөртөө ялимгүй хур тунадас орж, шөнөдөө хур тунадас ороогүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Өмнөх хоногоос 10-12 градусаар хүйтэрч өдөртөө +2...+4 градус, шөнөдөө -7...-12 градус байв.

Онцлох мэдээ
2019/11/29
Амралтын өдрүүдээр зарим газраар цас орно
2019/11/28
Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Увсын баруун хэсгээр 0.0-0.4 мм цас орж, бусад нутгаар цас ороогүй байна
2019/11/18
Өнгөрсөн 7 хоногт агаарын температур эрс хүйтэрч, зарим газраар шөнөдөө -39 градус хүрсэн байна
2019/11/14
Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар хүйтэн хонолоо
Улаанбаатар - 2019/12/08
17 цаг
-10
14
O
CF


1 м/с


ӨНӨӨДӨР - 2019/12/08
-7
19
O
CF



5 м/с


Шинэ мэдээ
2019/12/03
Гол, мөрний усны горимын тойм 2019-12-01
2019/11/29
Амралтын өдрүүдээр зарим газраар цас орно
2019/11/28
Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Увсын баруун хэсгээр 0.0-0.4 мм цас орж, бусад нутгаар цас ороогүй байна
2019/11/21
Гол, мөрний усны горимын тойм 2019-11-21
2019/11/18
Өнгөрсөн 7 хоногт агаарын температур эрс хүйтэрч, зарим газраар шөнөдөө -39 градус хүрсэн байна
2019/11/14
Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар хүйтэн хонолоо

