Онцлох мэдээ:          Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Идэр, Буянт голын усны түвшин өмнөх өдрөөс 30-115 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэж байна. Цаашид ихэнхи нутгаар үргэлжилсэн бороо орж  жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2019-06-17

Өнгөрсон хоногт Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтийн Цэнхэрмандалд 15,0 мм бороо орлоо

Өнгөрсөн хоногт Сэлэнгийн нутаг, Булганы зүүн, Хэнтийн баруун, Дундговийн хойд, Завханы өмнөд, Төвийн аймгуудын зарим газраар 0.1-15.0 мм бороо орсноос хамгийн их нь Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтийн Цэнхэрмандалд 15,0 мм, Гурванбаянд 13,0 мм, Сэлэнгийн Баруунхараад 12,0 мм, Дарханы Хонгорт 10,0 мм бороо орсон байна.   

 Өчигдөр өдөр нутгийн баруун хагаст өмнөх өдрөөсөө 1-9 градусаар сэрүүсч, нутгийн зүүн хагаст 1-8 градусаар дулаарч Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говь, талын нутгаар +24...+30 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +10...+16 градус, бусад нутгаар +17...+23 градус байв.

Өнгөрсөн шөнө нутгийн зүүн хэсгээр өмнөх шөнөөсөө 1-9 градусаар дулаарч, бусад нутгаар 1-14 градусаар сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчимоор  0...-5 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангийн тал нутгаар +10...+18 градус, бусад нутгаар +1...+7 градус хонов.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт 0,0-0,3 мм бага зэргийн бороо орсон. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байв. Өчигдөр өдөр +21...+23 градус, өнгөрсөн шөнө сэрүүсч +2...+4 градус  хонов.

<< Буцах
Улаанбаатар - 2019/06/17

17 цаг

18 64
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2019/06/17

21 69
O
CF
Бороо

11 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store