Өнгөрсөн 7 хоног агаарын температурын хэлбэлзэл ихтэй 7 хоног болж өнгөрлөө

Өнгөрсөн 7 хоногт Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай, агаарын температурын хэлбэлзэл ихтэй 7 хоног болж өнгөрсөн.

Тунадас: 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 7-нд Хангайн уулархаг нутаг болон говийн аймгуудын зүүн хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 7 хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр 0.2-45.0 мм бороо, нойтон цас орсон байна.

Өнгөрсөн 7 хоногт зарим аймгуудын цаг агаарт зориудаар нөлөөлөх хөдөлгөөнт экспедиц ажиллаж тунадас нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор зүүн аймгуудын нутгаар 7.0-45.0 мм бороо, нойтон цас орсоноос хамгийн их нь Хэнтийн Баян-Овоод 45.0 мм, Батноровт 22.0 мм, Батширээтэд 18.0 мм, Төв аймгийн Жаргалантад 11.0 мм, Сүхбаатарын Баруун-Урт, Түмэнцогт суманд 10.0 мм тунадас орсон байна.

Бусад нутгаар 9-нд Дарханы Шаазгайтад 9.0 мм, Хэнтийн Дадалд 7.0 мм, Сэлэнгийн Сүхбаатар, Орхонтуул, Сүхбаатарын Эрдэнэцагаанд 6.0 мм тунадас орсон байна.

Агаарын хамгийн их температур: 4-6-нд ихэнх нутгаар 6-11 градусаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,   Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +16....+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар +26...+31 градус, бусад нутгаар +22...+27 градус хүрсэн байна. 7-ноос ихэнх нутгаар 10-15 градусаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +8....+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +11..+16 градус байв. 

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхээр/4-6-нд/ Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,   Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар +11...+16 градус, бусад нутгаар +5...+10 градус, бусад хугацаанд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -7....-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -2..+3 градус байв. 

 

Cалхи: 5-7-нд нутгийн зарим газраар, 8, 9-нд ихэнх нутгаар, 10,11-нд говь, тал хээрийн бүс нутгаар секундэд 9-14 метр, зарим үед түр зуур секундэд 18-23 метр хүрч хүчтэй шороон  шуурга шуурсан байна.

Улаанбаатар хот орчмоор: 9-нд 1.3 мм бороо, нойтон цас орсон байна. Салхи 7-9-нд секундэд 9-14 метр, бусад хугацаанд секундэд 5-10 метр хүрч шороон шуурга шуурав. Хугацааны эхээр /4-6нд /шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +5...+10 градус, бусад хэсгээр +9...+14 градус, өдөртөө +27...+29 градус, бусад хугацаанд сэрүүсч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -1...-6 градус , бусад хэсгээр 0 градус орчим,  өдөртөө +8...+13 градус  байлаа.

Зөвлөмж: 5-р сарын 10-ны байдлаар ой хээрийн түймэр гарах аюулын үнэлгээгээр Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймаг болон Хэнтий, Дорнодын хойд хэсгээр түймрийн эрсдэл өндөр байна.

 

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/07/13

8 цаг

16 60
O
CF
Үзэгдэлгүй
1 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/13

27 80
O
CF
Дуу цахилгаантай аадар бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store