Онцлох мэдээ:               Арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 5-35 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй  байхыг онцгойлон анхааруулж байна. УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-12-01  

Өнгөрсөн 7 хоногт Яармаг-Сонгино орчмоор -30...-32 градус хүрч хүйтэн хонов

2021 оны 11 дүгээр сарын 15-ны 08 цагаас 11 дүгээр сарын 22-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

Хур тунадас: Өнгөрсөн 7 хоногт баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх , говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.0-8.2 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Зуунмодод 8.2 мм, Завханы Тосонцэнгэл, Төв аймгийн Эрдэнэсант 6.3-6.6 мм, бусад нутгаар 0.0-5.0 мм цас орж, зарим газраар цасан шуурга шуурсан байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын цасны мэдээгээр Баян-Өлгий, Ховд, Архангайн баруун, Увс, Завхан, Баянхонгорын зүүн, Говь-Алтай, Өмнөговь, Дундговийн хойд, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Өвөрхангай, Булган, Дорноговь, Дорнодын зарим газраар 1-18 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Увсын Малчинд 18 см, Баян-Өлгийн Даян 15 см, Увсын Хяргас, Хөвсгөлийн Ренчинлхүмбэд 13 см, Увсын Баруунтуруун, Хөвсгөлийн Чандагат, Нийслэлийн Тэрэлжэд 8 см, Баян-Өлгийн Дөчинжил, Завханы Яруу, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Төв аймгийн Зуунмодод 7 см, Баянхонгорын Баянговь, Дархан-Уулын Дархан, Хонгор, Шаазгайт, Архангайн Тариат, Төв аймгийн Залуучууд, Эрдэнэсантад 6 см, бусад хэсгээр 0-5 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Агаарын хамгийн их температур: Хугацааны дунд үеэс ихэнх нутгаар хүйтэрч Монгол-Алтайн уулс, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -1...-6 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутийн өмнөд хэсгээр +6...+12 градус, бусад нутгаар -0...+5 градус байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны сүүлээр ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -26...-31 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Халх гол орчмоор -19...-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-12 градус, бусад нутгаар -13...-18 градус байв.

Cалхи:  Ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 16,18,19-нд Алтайн салбар уулсаар, 17-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар түр зуур секундэд 21-23 метр хүрч ширүүссэн байна.            

Улаанбаатар хот орчмоор:

Хур тунадас:  19-нд 0.3-3.0 мм, 20-нд 2.0-3.0 мм, 21-нд 0.5-1.0 мм цас орсон байна.

Агаарын температур: Шөнөдөө ихэнх хугацаанд Яармаг-Сонгины орчмоор -14...-19 градус, бусад хэсгээр -8...-13 градус, өдөртөө +1...+6 градус, хугацааны сүүлчээр хүйтэрч Яармаг-Сонгино орчмоор -30...-32 градус, бусад хэсгээр -21...-23 градус, өдөртөө -11...-13 градус байсан байна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 19,21-нд Яармаг-Сонгино орчмоор секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурсан байна.

 

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/12/05

2 цаг

-13 8
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2021/12/04

-2 28
O
CF
Багавтар үүлтэй

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store