Өнгөрсөн 7 хоногт Цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн баруун, Увсын зүүн, Хөвсгөлийн хойд хэсгээр цасан бүрхүүл тогтожээ

2021 оны 09 дүгээр сарын 27-ны 08 цагаас 10 дугаар сарын 04ий 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

Хур тунадас: 27-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орсон байна. Хэмжээний хувьд 7 хоногийн нийлбэр тунадасны хамгийн их нь Хөвсгөлийн Цагаан-Үүрт 31.9 мм, Ренчинлхүмбэд 18.2 мм, Эрдэнэбулганд 16.9 мм, Дархан-Уул Шаазгайтад 23.0 мм, Хонгорт 20.3 мм, Орхонд 16.8 мм, Сэлэнгийн Баруунбүрэнд 20.1 мм, Баруунхараад 17.4 мм, Ерөөд 14.1 мм, Булганы Ингэттолгойд 15.0 мм, Дорнодын Цагаан-Овоод 14.8 мм, бусад хэсгээр 0.0-14.0 мм орсон байна.

Цасны зузаан: Цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн баруун, Увсын зүүн, Хөвсгөлийн хойд хэсгээр цасан бүрхүүл тогтож, хамгийн их нь Хөвсгөлийн Ренчинлхүмбэд 10 см, Ханхад 1 см, Баян-Өлгийн Даянд 5 см, Увсын Цагаанхайрханд 1 см, бусад хэсгээр 0-1 см цасан бүрхүүл тогтсон байна. 

Агаарын хамгийн их температур: 30, 10-р сарын 1-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн зүүн хагаст дулаан байж, бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -5...+4 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +4...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +9...+14 градус байв.

                   

Агаарын хамгийн бага температур: хугацааны эхээр дулаан байж, 10-р сарын 2-нд нутгийн баруун хэсгээр 3-наас ихэнх нутгаар хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -17...-8 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -7....-2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+12 градус, бусад нутгаар -3...+4 градус байв.

                   

Cалхи:  Их төлөв секундэд 6-11 метр, 27 болон 10-р сарын 1-нд Алтайн салбар уулсаар, 2-нд зарим газраар секундэд 15-18 метр, зарим үед секундэд 26 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурсан байна.

    

Улаанбаатар хот орчмоор:

Хур тунадас:  28, 29, 10-р сарын 2-нд 0.0-1.0 мм, бороо, нойтон цас орсон байна.

Агаарын температур: Шөнөдөө  28, 10-р сарын 2-нд дулаан, бусад хугацаанд хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор -10...-4 градус, бусад хэсгээр -5...+2 градус, өдөртөө ихэнх хугацаанд +9...+12 градус, 28, 30 болон 10-р сарын 3-нд хүйтэрч +3...+5 градус байсан байна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 10-р сарын 2-нд секундэд 10-12 метр, зарим үед секундэд 16 метр хүрч ширүүссэн байна.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/10/19

11 цаг

2 35
O
CF
Утаа
2 м/с

ӨНӨӨДӨР - 2021/10/19

7 44
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store