Онцлох мэдээ:      9 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин өмнөх өдрийнхөөс 5 см орчим буурсан хэдий ч зарим голууд үертэй хэвээр байна. Тухайлбал: Орхон, Сэлэнгэ, Бэлтэс, Үүр, Байдраг, Чонохарайх, Баруунтуруун, Хэрлэн, Онон, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, ус судлалын Орхон-Орхон /Сэлэнгэ/, Халх-Баянхошуу, Улз-Эрээнцав харуул орчимд үерийн аюултай түвшинг 5-20 см давсан байдалтай байна. Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-09-23

Өнгөрсөн 7 хоногт Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29...+34 градус хүрч халсан байна

2021 оны 06 дугаар сарын 07ы 08 цагаас 06 дугаар сарын 14ы 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын онцлог: Агаарын температурын хувьд:  6-р сарын 10-наас нутгийн баруун хэсгээр, 11-нээс төв, говь, зүүн аймгуудын нутгаар дулаарч Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29...+34 градус хүрч халсан байна.

Хур тунадасны хувьд: 6-р сарын 7,8-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, 13-нд төв, говийн аймгуудын нутгаар, 14-нд зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, 6-р сарын 07, 08-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар 2-13 цаг үргэлжилсэн усархаг бороо орсон байна.

Салхины хувьд:  6-р сарын 08 болон 09-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 10,11-нд говь, тал хээрийн нутгаар, 12, 13-нд нутгийн зарим газраар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурсан байна.

Хур тунадас: 6-р сарын 07, 08-нд төвийн ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, 09-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орсон байна.

Хэмжээний хувьд 7 хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр хамгийн их нь Төв аймгийн Батсүмбэр суманд 82.0 мм, Сэлэнгийн Хүдэр суманд 59.0мм, Сэлэнгийн Зүүнхараа суманд 52.0 мм, Сэлэнгийн Ерөөд 42.0 мм, Дарханы Шаазгайт, Нийслэлийн Партизаны сангийн аж ахуй, Дорнодын Баяндунд 41.0 мм, Төв аймгийн Залуучуудад 40.0 мм, бусад хэсгээр 0.1-38.0 мм бороо орсон байна.

Агаарын хамгийн их температур: 6-р сарын 07-ноос 10-ныг хүртэл ихэнх нутгаар сэрүүхэн байсан боловч 11-нээс ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +23...+28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29...+34 градус, бусад нутгаар +25....+30 градус байв.

Агаарын хамгийн бага температур: Шөнөдөө хугацааны эхээр буюу 7-10-нд ихэнх нутгаар сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +1...+6 градус байсан бол 06-р сарын 11-нээс ихэнх нутгаар нэмэх градус руу орж дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +2...+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +10...+15 градус байв.

Cалхи: Хугацааны эхээр ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 6-р сарын 09-11-нд говь, тал хээрийн нутгаар, 12,13-нд нутгийн зарим газраар секундэд 13-18 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурсан байна. 

Улаанбаатар хот орчмоорАгаарын температур: 6-р сарын 07, 08-нд сэрүүсэж өдөртөө +6...+11 градус, шөнөдөө 0...+5 градус, 6-р сарын 09-нөөс халж өдөртөө +21…+26 градус, шөнөдөө +11...+16 градус байсан.

Хур тунадас: 6-р сарын 07 болон 08-нд шөнөдөө 11.0-17.0 мм үргэлжилсэн бороо, 6-р сарын 11, 13-нд 0.0-1.4 мм дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орсон байна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6-р сарын 07-13-нд борооны өмнө түр зуур ширүүсэж шороон шуурга шуурсан байна.

<< Буцах

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

Өнөө шөнө Хэнтий, Дорнодын хойд хэсгийн газар тариалангын бүс нутгаар хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ.    
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2021/09/23

14 цаг

13 55
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2021/09/23

15 59
O
CF
Үүлшинэ

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store