Онцлох мэдээ:           8 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар Увс нуурын савын Хахираа, Хэнтий нуруунаас усжих Хүдэр, Ерөө, Балж, Туул, Хэрлэн голууд үерийн түвшинг 10-50 см даван үерлэж байгаа бол Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум, Хэнтий нурууны Онон гол Дадал сум орчмоор үерийн аюултай түвшинг 10-15 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна. Цаашид нутгийн ихэнх хэсгээр бороо орох төлөвтэй байгаа  тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны  аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж байна.   Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-08-09

Өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар хотод 2,0-9.0 мм дуу цахилгаантай аадар бороо орлоо

2020 оны 06 дугаар сарын 30-ны 08 цагаас 07 дугаар сарын 06-ны 08 цаг хүртэлх

7 хоногийн цаг агаарын тойм

 

Тунадас:  Ихэнх хугацаанд ихэнх нутгаар 0,0-49,8 дуу цахилгаантай аадар бороо орж, хамгийн их нь  Хөвсгөлийн Төмөрбулагт 49.8 мм, Хэнтийн Биндэрт 43,0 мм, Архангайн Эрдэнэмандал, Төв аймгийн Баянчандмань, Баян-Өлгийн Дэлүүн, Увсын Малчинд 37,8-42,0 мм, бусад нутгаар 0,0-33,2мм бороо орсон байна.

Агаарын хамгийн их температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +18...+23 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +31....+36 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар +26...+31 градус, бусад нутгаар +22...+27 градус хүрч халсан байна.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1....+8 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +20....+25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, говийн бүс нутгаар +14...+19 градус, бусад нутгаар +9...+15 градус байв.

Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр,  зарим үед түр зуур секундэд 20-25 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурсан байна.

Улаанбаатар хот орчмоор: 6 дугаар сарын 30, 7 дугаар сарын 1-3, 5-нд 2,0-9.0 мм дуу цахилгаантай аадар бороо орсон. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүссэн байв. Шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +22...+27 градус байлаа.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/08/09

17 цаг

18 64
O
CF
Үзэгдэлгүй
6 м/с

ӨНӨӨДӨР - 2020/08/09

18 64
O
CF
Бороо

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store