Онцлох мэдээ: Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ                 Дөрөвдүгээр сарын нэгний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 5-50 см нимгэрч  мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, харз гүйх зэрэг үзэгдэл ажиглагдаж  байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний мөс хайлж, мөсний нягт багасан хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-04-01

Өнгөрсөн 7 хоногт салхины хурд Говь-Алтайн Бугатад түр зуур 28 м/с хүрчээ

2020 оны 03 дугаар сарын 16-ны 08 цагаас 03 дугаар сарын 23-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт нутгийн зарим газраар 0.0-5.0 мм цас орсноос хамгийн их нь Завханы Завханмандалд 5.0 мм, орсон байна.

 Цасны зузаан: 3 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувь цасан бүрхүүлтэй байна. Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Говь-Алтай,  Баянхонгорын хойд, Архангайн баруун, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр 1.0-32.0 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Завханы Баянтэс 32.0 см зузаан цастай  байна.

Агаарын хамгийн их температур: Өнгөрсөн 7 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 0...-7 градус, Хангай, Хөвсгөл Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 0...+7 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15...+20 градус,  бусад нутгаар +8...+14 градус байв. 

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн 7 хоногийн эхний хагаст Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голуудын хөндийгөөр -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн хоносон байна.

Cалхи: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар секундэд 6-11 метр, хугацааны дунд үеэр баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 18-25 м/с хүрч шороон шуурга шуурсан ба 19-нөөс 20-нд шилжих шөнө Говь-Алтайн Бугат түр зуур 28 м/с хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: 18, 19, 20-нд 0.0 мм ялимгүй цас орсон байна. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с байв. Агаарын температур ихэнх хугацаанд шөнөдөө Яармаг Сонгины орчмоор -7...-12 градус, бусад хэсгээр -3...-10 градус, өдөртөө бүх хэсгээр +4...+10 градус байлаа.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/04/10

14 цаг

13 55
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2020/04/10

15 59
O
CF
Цэлмэг

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store