Онцлох мэдээ: Арванхоёрдугаар сарын нэгний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см нимгэн, мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байгаа ба  мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс                                                                                                                            2020-12-01

Өнгөрсөн 7 хоногт Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12...+17 градус дулаан байлаа

2020 оны 10 дугаар сарын 12-ны 08 цагаас 10 дугаар сарын 19-ний 08 цаг хүртэлх

7 хоногийн цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 0.0-5.0 мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс нийлбэр тунадасны хэмжээгээр хамгийн их нь Завханы Улиастайд 5.0 мм, Баян-Өлгийн Даян, Толбо, Увсын Зүүн говь, Завханы Идэрт 3.0-4.0 мм орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр нийт нутгаар цасан бүрхүүлгүй байна.                              

Агаарын хамгийн их температур:  Хугацааны эхээр ихэнх нутгаар сэрүүхэн байсан боловч хугацааны дунд үеэс ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр +2...+7 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12...+17 градус,  бусад нутгаар +7...+12 градус байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны сүүлчээр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр өмнөх өдрөөсөө 1-5 градусаар хүйтэрч, бусад нутгаар 1-11 градусаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-6 градус, бусад нутгаар -7...-12 градус хоносон байна.

Cалхи: Ихэнх хугацаанд 6-11 м/с, харин баруун болон зүүн аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр, 16-нд говь тал хээрийн нутгаар зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: хур тунадас ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Хугацааны эхээр Яармаг-Сонгино орчмоор шөнөдөө -15...-17 градус, бусад хэсгээр -11...-13 градус, өдөртөө +3...+5 градус, хугацааны дунд үеэс дулаарч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -9...-11 градус, бусад хэсгээр -3...-5 градус, өдөртөө +7...+9 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/12/03

8 цаг

-24 -11
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/12/03

-18 0
O
CF
Багавтар үүлтэй

5 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store