
Өнгөрсөн 7 хоногт орсон нийлбэр тундасны хэмжээ 0,3-102,0 мм бол Дархан, Дарханы Хонгор, Баянхонгорын Эхийн голд +38 градус хүрч халлаа
2020 оны 07 дугаар сарын 20-ны 08 цагаас 07 дугаар сарын 27-ны 08 цаг хүртэлх
7 хоногийн цаг агаарын тойм
Тунадас: 20-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, 21-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, 7 хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр 0.3-102.0 мм орсон байна. Үүнээс хамгийн их нь Архангайн Өндөр-Улаанд 102.0 мм, Хайрханд 68.7 мм, Хэнтийн Галшир, Гурванбаянд 91.5-100.4 мм, Биндэрт 58.0 мм, Дорноговийн Иххэтд 94.3 мм, Дэлгэрэх 60.4 мм, Булганы Тэшигт 83.0 мм, Нийслэл Багануурт 67.3 мм Төв аймгийн Эрдэнэ 62.5 мм бороо орсон байна.
Агаарын хамгийн их температур: Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, голын хөндийгөөр +20...+25 градус, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газар Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, болон говийн бүс нутгаар +33...+38 градус, бусад нутгаар +28...+33 градус, хугааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +15...+22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Дорнод-Монголын тал нутгаар +29...+36 градус, бусад нутгаар +23...+29 градус дулаан байв.
Агаарын хамгийн бага температур: Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +2...+8 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +17...+24 градус, бусад нутгаар +10...+17 градус хоносон байна.
алхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө ширүүсч секундэд 15-17 метр, зарим үед 20 м/с хүртэл ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: 24-25-нд 3.0-25.0 мм бороо, 20, 23-нд 0.3-1.0 мм дуу цахилгаантай аадар бороо орсон. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 23-нд борооны өмнө түр зуур ширүүссэн байна. Хугацааны сүүлчээр сэрүүсч шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +18...+23 градус, бусад хугацаанд шөнөдөө +15...+20 граудс, өдөртөө +29...+33 градус байлаа.

Онцлох мэдээ
17 цаг




ӨНӨӨДӨР - 2021/01/17



8 м/с


Шинэ мэдээ

