Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар 0.0-57.9 мм тунадас орлоо

Тунадас: 1-нд баруун, төв болон зүүн аймгуудын  нутгийн зарим газраар 2,3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд төв, зүүн аймгуудын нутаг болон говийн аймгуудын зарим газраар, 5-нд баруун аймгуудын хойд, зүүн болон говийн аймгуудын нутгийн зүүн, 6-нд баруун болон төвийн аймгуудын зарим, зүүн аймгуудын нутгийн зүүн, 7-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орж 0.0-57.9 мм тунадас орсноос, 7-нд Өвөрхангай аймгийн Төгрөгт 37.0мм, 3-нд Дорноговь аймгийн Мандахд  32.0мм, Хөвсгөл аймгийн Цагаан Үүрт 19.0мм, Сэлэнгэ аймгийн  Ерөөд 19.0мм, Цагааннуурт 17.0мм, 4-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаанд 22.0мм бороо орсон байна.  

Агаарын хамгийн их температур:2,3-нд говийн бүс нутгаар +30...+38 градус  хүрч халсан байна. Бусад хугацаанд Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав нутгаар  +26..+33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар +16...+23 градус, бусад нутгаар +23...+28 градус байсан байна.  

Агаарын хамгийн бага температур: 2-нд Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс,Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсч +2...+6 градус, 5-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсч +7...+10 градус, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор +4...+10 градус,  Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19...+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон Сэлэнгэ, Дорнод Дарьгангын тал нутгаар 14...+19 градус, бусад нутгаар +11...+16 градус хоносон байна.

Cалхи: Ихэнх нутгаар 7-12 м/с, дуу цахилгаантай түр зуурын борооны өмнө 18-22 м/с хүрч ширүүсэв.

Улаанбаатар хот орчмоор: 3-нд 2.0мм, 4-нд 0.4мм, 5-нд 0.3мм, 7-нд 0.5мм түр зуурын дуу цахилгаантай бороо орлоо. Ихэнх хугацаанд 5-10 м/с салхитай байв. Ихэнх хугацаанд шөнөдөө +11...+14 градус, өдөртөө +24...+26 градус, 3-нд шөнөдөө +14...+16 градус, өдөртөө  +26...+29 градус хүрч халсан байна. 

<< Буцах

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

Маргааш өдөр Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр нойтон цас орно
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2019/10/23

5 цаг

-7 19
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2019/10/22

4 39
O
CF
Ялимгүй хур тунадас

11 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store