Онцлох мэдээ: Нэгдүгээр сарын 13-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба  мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Он гарсаар мөс цөмрөх 3 тохиолдол гарч нэг хүний амь нас эрсдсэн тул ард иргэд мөсөн дээр авто машинтай зорчихгүй байх, бага насны хүүхдийг гол мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх зэргээр байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-01-13

Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун байлаа

Тунадас:Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар цас орсонгүй. 10 сарын 28-нд Дорнодын Халх гол, Матадад, 11-р сарын 3-нд Сэлэнгийн Хүдэр, Бугантад 0,0-0,2 мм цас орсон байна.  

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн станц, харуулуудын ажиглалтын мэдээгээр Увсын зүүн,  Завханы хойд болон зүүн хэсэг,  Хөвсгөл, Архангайн баруун, Баянхонгорын хойд хэсгээр 1-10.0 см цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Завханы Тосонцэнгэл, Хөвсгөлийн Шинэ Идэрт 10.0 см, Завханы Их Уулд 8.0 см, Хөвсгөлийн Чандгатад 5.0 см, Хөвсгөлийн Шинэ Идэр, Галт Уулд 3.0  см цасны зузаантай байна.

Агаарын хамгийн их температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, голын хөндийгөөр +3...+9 градус, Алтай өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +14...+19 градус,  бусад нутгаар +10...+15 градус дулаан байв. 

Агаарын хамгийн бага температур: Ихэнх хугацаанд шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -12...-20 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар -5...-11 градус хүйтэн байв.

Cалхи: Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, Харин 28-нд  Алтайн уулсаар  түр зуур секундэд 28-30 метр хүртэл ширүүссэн байна. Мөн 29-нд ихэнх нутгаар, 30-нд зүүн аймгуудын нутгаар  секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурав.  

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн 7 хоногт хур тунадас орсонгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байв. Өдөртөө ихэнх хугацаанд 10-14 градус дулаан, шөнөдөө ихэнх хугацаанд Яармаг-Сонгины орчмоор -7...- 12 градус, бусад хэсгээр 0...-4 градус хүйтэн байв.

<< Буцах
Улаанбаатар - 2020/01/19

20 цаг

-16 3
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/01/19

-14 6
O
CF
Үүлшинэ

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store