Өнгөрсөн 7 хоногийн эхээр ихэнх нутгаар 7-12 градусаар хүйтэрлээ

Тунадас: Өнгөрсөн 7 хоногийн эхээр буюу 24-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.0-17.0 мм хур тунадас орсноос хамгийн их нь Увсын Өмнөговьд 17.0 мм, Увсын Малчинд 11.0 мм, Увсын Улаангомд 10.0 мм,  Увсын Баруунтуруун,Тэсэд 5.0 мм, Ховдын Дунд-Ус, Хөвсгөлийн Ренчинлхүмбэд 4.0 мм, бусад нутгаар 0.0-2.0 мм хур тунадас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увс, Завханы нутаг, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн хойд хэсэг, Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр 1.0-43.0 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Увсын Малчинд 43 см, Увсын Хяргас 40 см, Завханы Баянтэс 31.0 см, Увсын Зүүнговь, Завханы Тэсэд 26.0 см, Увсын Түргэн, Их-Уул, Тосонцэнгэлд 23.0 см, Увсын Улаангом, Тэс, Завханы Яруу 20.0 см зузаан цастай  байна.

Агаарын хамгийн их температур: Өнгөрсөн 7 хоногийн эхээр буюу 23-25-нд ихэнх нутгаар 9-22 градусаар хүйтэрч Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -9...-14 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...+7 градус,  бусад нутгаар -1...-6 градус, бусад хугацаанд ихэнх нутгаар 6-11 градусаар дулаарч Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...-7 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +5...+10 байв. 

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн 7 хоногийн эхээр буюу 23-26-нд ихэнх нутгаар 7-12 градусаар хүйтэрч шөнөдөө Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -27...-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голуудын хөндийгөөр -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -13...-18 градус хоносон байна. 

Бусад хугацаанд нийт нутгаар 4-9 градусаар дулаарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голуудын хөндийгөөр -9...-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...   -8 градус, бусад нутгаар -6...-11 градус хоносон байна. 

Cалхи: 23-25-нд ихэнх нутгаар секундэд 10-15 метр, зарим үед секундэд 18-23 метр хүрч, хүчтэй шороон шуурга шуурсан байна. Хугацааны сүүлчээр говь, тал, хээрийн бүс нутгаар секундэд 8-13 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: 25-нд 0.0 мм ялимгүй цас орсон байна. Салхи  23, 24-нд секундэд 9-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурсан байна. Бусад хугацаанд секундэд 7-12 метр байсан. 23-25нд агаарын температур 9-21 градусаар хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13...-18 градус, бусад хэсгээр -8...-13 градус, өдөртөө -3...-8 градус, бусад хугацаанд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9...-14 градус, бусад хэсгээр -5...-10 градус, өдөртөө 4...9 градус байлаа.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/06/04

11 цаг

19 66
O
CF
Үзэгдэлгүй
4 м/с

ӨНӨӨДӨР - 2020/06/04

23 73
O
CF
Үүлшинэ

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store