Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар дулаарчээ

2021 оны 09 дугаар сарын 06-ны 08 цагаас 09 дүгээр сарын 13-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

Хур тунадас: Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, говийн аймгуудын хойд хэсэг, төв болон зүүн амгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна. Хэмжээний хувьд 7 хоногийн нийлбэр тунадасны хамгийн их нь Дорнодын Баяндунд 51.0мм, Ононд 43.8 мм, Дашбалбарт 42.1 мм, Хэнтийн Дадалд 38.1 мм, Норовлинд 32.9 мм, Дорнодын Эрээнцавд 28.4 мм, Баян-Адрагад 26.0 мм, Гурванзагалд 21.5 мм, Халхголд 17.5 мм, бусад хэсгээр 0.0-17.4 мм орсон байна.

Агаарын хамгийн их температур: Ихэнх хугацаанд дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +17...+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29...+34 градус, бусад нутгаар +23...+28 градус байв.

Агаарын хамгийн бага температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -5...0 градус, хөрсөн дээр цочир хүйтэрсэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +2...+8 градус байв.

Cалхи:  Их төлөв секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоорХур тунадас: 06-нд 0-2.0 мм, 08, 10-нд 0.0 мм, 11-нд 4.0-5.0 мм, 12-нд 0.6-0.9 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна.

Агаарын температур: Хугацааны эхэн болон сүүл үеэр сэрүүсэж шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3 градус, бусад хэсгээр 0...+5 градус, өдөртөө +11…+16 градус, бусад хугацаанд шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +16...+21 градус байсан байна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр байв.

 

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/10/19

11 цаг

2 35
O
CF
Утаа
2 м/с

ӨНӨӨДӨР - 2021/10/19

7 44
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store