Онцлох мэдээ:           8 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар Увс нуурын савын Хахираа, Хэнтий нуруунаас усжих Ерөө, Балж, Туул, Хэрлэн голууд үерийн түвшинг 10-50 см даван үерлэж байгаа бол Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум, Хэнтий нурууны Онон гол Дадал сум орчмоор үерийн аюултай түвшинг 10-20 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна. Цаашид нутгийн ихэнх хэсгээр бороо орох төлөвтэй байгаа  тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны  аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж байна.   Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-08-08

Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар бороо орсоноос Увсын Хяргаст 99.0 мм бороо оржээ

2020 оны 07 дугаар сарын 13-ны 08 цагаас 07 дугаар сарын 20-ны 08 цаг хүртэлх
7 хоногийн цаг агаарын тойм


Тунадас ихэнх нутгаар ялангуяа баруун болон зүүн аймгуудын нутгаар нэлээд их хэмжээний бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, 7 хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр 0.1-99.0 мм орсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Хяргас, Түргэн, Малчин, Дорнодын Чойбалсанд 90.7-99.0 мм, Сүхбаатарын Баруун-Урт,Сүхбаатар, Халзан, Дарьганга, Хөвсгөлийн Мөрөн, Увсын Улаангом, Зүүнговьд 60.0-73.6 мм бороо орсон байна.
Агаарын хамгийн их температур: Хугацааны эхээр нутгийн баруун хагаст, хугацааны сүүлчээр нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +12...+19 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар +19...+27 градус, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +19...+27 граудус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +31...+37 градус, бусад нутгаар +26...+32 градус хүрч халсан байна.
Агаарын хамгийн бага температур: Хугацааны сүүлчээр нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0....+7 градус, говийн бүс нутгаар +17...+24 градус, бусад нутгаар +8...+16 градус байв. 
Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 13-16-нд зарим газраар, 17-18-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 15-17 метр,  зарим 23 м/с хүртэл ширүүссэн байна.   
Улаанбаатар хот орчмоор: 13, 16, 19-нд 0.0 мм бороо, 14-15-нд 0.2-5.0 мм дуу цахилгаантай аадар бороо орсон. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүссэн байна. Хугацааны сүүлчээр сэрүүсч шөнөдөө +3...+9 градус, өдөр өдөртөө +17...+20 градус, бусад хугацаанд шөнөдөө +14...+17 граудс, өдөртөө +26...+29 градус байлаа.

 

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/08/08

20 цаг

15 59
O
CF
Үүл багасcан

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/08/08

21 69
O
CF
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store