Онцлох мэдээ:      7 дугаар сарын 11-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 60 см давж үерлэнэ. 7 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бэлтэс, Хангай нурууны  арын Идэр, Чулуут, Орхон, өврийн Богд, Онги, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Сөгнөгөр, Бороо, зүүн хажуугийн Хэрлэн, Алтай нурууны Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-70 см нэмэгдэж, Бэлтэс, Сөгнөгөр, Тэрэлж, Хэрлэн, Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 5-15 см даван хүчтэй үерлэж байна. 7 дугаар сарын 11-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 60 см нэмэгдэж , үерийн түвшинг 10 см, Чулуут гол Өндөрулаан орчимд 55 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 10 см тус тус давна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Долдугаар сарын 10-,11-ний өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар усархаг бороо, цаашид ихэнх нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Иймд үер усны аюулаас  онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд: Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх. Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах. Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх. Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих. Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.   Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-07-10

Өнгөрсөн 7 хоногт зарим газраар -4.5...+2 градус хүрч цочир хүйтэрсэн байна

Тунадас:Өнгөрсөн 7 хоногт төв, зүүн говийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газраар 0.2-45.1 мм бороо орсон байна. Үүнээс хамгийн их нь Дорнодын Халх гол, Эрээнцавд 32,0-45,1мм, Булганы Баяннуур, Орхоны Улаатолгой, Сэлэнгийн Зэлтэр, Орхонтуул, Хэнтийн Чингис хот болон Батширээт Дундговийн Дэрэн, Адаацаг, Говь-Угтаал, Сүхбаатарын Асгат, Эрдэнэцагаан, Дрноговийн Иххэтэд 20,0-29,8 мм дуу цахилгаантай усархаг бороо орсон байна.  

Агаарын хамгийн их температур: Ихэнх хугацаанд Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар +29...+34 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар  +15...+22 градус, бусад нутгаар +21...+25 градус дулаан байв.  

Агаарын хамгийн бага температур: 7 хоногийн сүүлчээр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -4.5...+2 градус хүрч цочир хүйтрэв. Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+16 градус, бусад нутгаар +3.0...+7,0 градус дулаан хоносон байна. 25-наас 26-нд шилжих шөнө Баян-Өлгийн Даян, Баянхонгорын Гурванбулаг, Ховдын Дуут, Архангайн Хангай, Өндөр-Улаан  сумдын нутгаар -2.3...-4,5 градус хүрч цочир хүйтэрсэн байна. 

Cалхи: Ихэнх нутгаар 4-9 м/с, Алтайн уулс болон говь талын нутгаар түр зуур секундэд 12-18 м/с хүрч ширүүссэн байна. .  

Улаанбаатар хот орчмоор: 23-ны өдөр буюу 23-24-нд шилжих шөнө 1,0-7.0мм дуу цахилгаантай бороо оров. Салхи ихэнх хугацаанд 4- м/с, борооны өмнө 10-12 м/с хүрч ширүүссэн байна. Өдөртөө 22-23-нд нэлээд дулаарч +22...+24 градус, бусад хугацаанд +19.... +21 градус, шөнөдөө  хугацааны эхээр +6...+10 градус, хугацааны сүүлчээр +2...+4 градус дулаан хонож байв. 

<< Буцах

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

Өнөөдөр Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтийн нутгаар их бороо о
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2020/07/10

11 цаг

15 59
O
CF
Үзэгдэлгүй
6 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/10

18 64
O
CF
Бороо

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store