Онцлох мэдээ: Арванхоёрдугаар сарын гуравны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан улам нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба  мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2019-12-03

Өнгөрсөн 7 хоногт зарим газраар -2...-9 градус хүрч хүйтэрчээ

Тунадас:Ихэнх нутгаар бороо, уулаараа цас орлоо. Нийтдээ 0,0-51,0 мм тунадас орсоноос хамгийн их нь Увсын Малчинд 51,0мм, Цагаан-хайрханд 48,0мм, Баруун-туруунд 43,0мм оржээ.  

Агаарын хамгийн их температур: 7 хоногийн эхэн болон эцсээр дулаарч өдөртөө Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод, Дарьгангын тал нутгаар +27...+33 градус,  Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор  +11...+19 градус, бусад нутгаар +20...+26 градус дулаан байлаа.бусад хугацаанд сэрүүхэн байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны дунд үе буюу 11-13-нд нийт нутгаар хүйтэрч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -2...-9 градус хүрч хүйтэрсэн бол Алтайн өвөр говь болон говийн бүсийн өмнөд хэсгээр +3...+9 градус, бусад нутгаар -1...+7 градус хонож, хөрсөн дээр цочир хүйтэрсэн байна.

Cалхи: 11-13-нд  зарим газраар түр зуур секундэд 16-23 метр хүрч шороон шуурга шуурсан байна. Бусад  хугацаанд  ихэнх нутгаар 4-9 метр байв.

Улаанбаатар хот орчмоор: 12-нд 0,7-3,0 мм бороо орсон байна. Салхи ихэнх хугацаанд 3-8 м/с, 11-ны өдөр 12-14 м/с хүрч ширүүсэв. Хугацааны эхээр дулаарч өдөртөө +22...+24 градус, шөнөдөө +9...+11 градус дулаан байв. Бусад хугацаанд сэрүүсч 12-13-нд өдөртөө +12...+14 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -1...-3 градус, бусад хэсгээр +0...+2 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрч  хонолоо.  

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/12/08

17 цаг

-10 14
O
CF
Утаа
1 м/с

ӨНӨӨДӨР - 2019/12/08

-7 19
O
CF
Үүлшинэ

5 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store