Өнгөрсөн 7 хоногт зарим газраар цочир хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар -2...-7 градус хүйтэн хонож байжээ.

 Өнгөрсөн 7 хоногт баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр 0.0-26.0 мм бороо орсоноос хамгийн их нь Дорнодын Чойбалсан, Баянтүмэн, Сэргэлэн, Хэрлэн, Булган, Хэнтийн Баян-Овоо, Сүхбаатарын Сүхбаатар, Мөнххаан, Асгатад 18.0-26.0мм  бороо орсон байна.  

Хугацааны эхээр сэрүүн байсан боловч хугацааны дунд үеэс дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар +16...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар +29...+36 градус, бусад нутгаар +21...+27 градус дулаан байв.  
 7 хоногийн эхээр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цочир хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар -2...-7 градус, Алтай өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +6...+12 градус, бусад нутгаар -1...+7 градус дулаан хонож байв. Бусад хугацаанд ихэнх нутгаар 5-10 градусаар дулаарсан байна.   
Ихэнх нутгаар 7-12 м/с, Алтайн уулс болон говь тал, хээрийн нутгаар 16-24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурсан байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн 7 хоногт Тэрэлж, Багануур орчмоор 2.8-5,1 мм, хотын төв хэсгээр 0,0-0,4мм бороо орж, салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-16 метр  хүрч зөөлөн шороон шуурга шуурсан байна. Хугацааны эхээр сэрүүсч шөнөдөө  Туул, Тэрэлж голын хөндийгөөр цочир хүйтэрч -1...-6 градус, бусад хэсгээр -3...+3 градус, өдөртөө +14...+21 градус, бусад хугацаанд дулаарч шөнөдөө Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0...+13 градус, бусад хэсгээр +4...+15 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байв
 ав.
 
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/09/23

8 цаг

10 50
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2019/09/23

25 77
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store