
Өнгөрсөн 7 хоногт Завханы Отгонд -37 градус хүрч хүйтэрсэн байна
2020 оны 11 дүгээр сарын 16-ны 08 цагаас 11 дүгээр сарын 23-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм
Тунадас: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар 0.0-14.3 цас орсноос 17-нд Говь-Алтай, Баянхонгорын аймгийн ихэнх нутгаар, 18-нд Сүхбаатарын ихэнх нутаг, Дорноговийн зүүн хэсгээр 8.0-14.3 мм орлоо. Үүнээс нийлбэр тунадасны хэмжээгээр хамгийн их нь Сүхбаатарын Эрдэнэцагаанд 14.3 мм, Дорноговийн Замын-Үүдэд 10.8 мм цас орсон байна.
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Завхан, Архангай, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн ихэнх нутаг, Баян-Өлгийн баруун, Увс, Ховд, Говь-Алтайн зүүн, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Дундговь, Өмнөговь, Дорнодын зарим газраар 1-14.0 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь Баянхонгорын Байдраг, Галуутад 14 см, Сүхбаатарын Эрдэнэцагаанд 13 см, Говь-Алтайн Эрдэнэ, Сүхбаатарын Асгатад 10 см, бусад хэсгээр 1-9 см зузаан цасан бүрхүүлтэй байна.
Агаарын хамгийн их температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаахан хугацааны сүүлчээр хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -18...-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -14...-18 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутийн өмнөд хэсгээр -5....-10 градус, бусад нутгаар -10...-14 градус байв.
Агаарын хамгийн бага температур: Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар 10-18 градусаар хүйтэрч, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -28...-37 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -25...-28 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар -14....-18 градус, бусад нутгаар -18...-25 градус байв. Хамгийн хүйтэн нь 21-ний шөнө Завханы Отгонд -37 градус хүрч хүйтэрсэн байна.
Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 17-нд нутгийн өмнөд хэсгээр, 18-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 12-16 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн долоо хоногийн 17-18-нд 1.0-2.4 мм цас орлоо. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 18-нд зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсч зөөлөн цасан шуурга шуурсан байна. Хугацааны сүүлчээр хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24...-29 градус, бусад хэсгээр -18...-21 градус, өдөртөө -10...-14 градус байв.

Онцлох мэдээ
17 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2021/01/18



6 м/с


Шинэ мэдээ

