Онцлох мэдээ: 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нимгэрч , мөсний үзэгдэл идэвхижиж, мөсний нягт багасан мөс хэврэгшиж байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна. Мөн түүнчлэн Монгол орны нийт газар нутгийн 38 хувь нь цастай байгаа ба агаарын температур нэмэгдэхийн хэрээр  гол мөрний сав газар дахь цас, мөс болон өндөр уул, ой модтой, нар бага тусдаг газруудад үлдсэн  цас хайлж шар усны үер буух нөхцөл бүрдэх тул шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.  

Өнгөрсөн 7 хоногт өдөртөө -7...-14 градус хүрч хүйтэрлээ

 Өнгөрсөн 7 хоногт Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Өмнөговийн ихэнх нутгаар, Баян-Өлгий, Сүхбаатарын баруун, Говь-Алтайн зүүн хойд, Баянхонгорын баруун хойд, Өвөрхангайн баруун хойд болон өмнөд, Дорноговийн зүүн хэсгээр 0.0-6.0 мм цас орсноос хамгийн их нь Архангайн Цэцэрлэг, Булганы Тэшиг, Хутагт 5.0-6.0 мм, бусад нутгаар 0.0-2.0 мм цас орсон байна.

Цасны зузааны хувьд өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Дорнодын ихэнх нутаг, Баян-Өлгийн өмнөд, Ховдын баруун өмнөд, Говь-Алтайн хойд, Баянхонгорын зүүн хойд, Өвөрхангайн баруун хойд, Сүхбаатарын зүүн хэсгээр 0,5-17 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Хөвсгөлийн Хатгалд 17 см, Увсын Малчин, Хяргас, Хөвсгөлийн Улаан-Уулд 12-14 см цасан бүрхүүлтэй байна. 
Хугацааны эхэн үеэр  Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -5...+2 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+17 градус, бусад нутгаар +4...+13 градус байв. Бусад хугацаанд хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -7...-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...+6 градус, бусад нутгаар -8...+2 градус байсан бол шөнөдөө хугацааны эхэн үеэр Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -7...-16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус, бусад нутгаар -7...+2 градус байв. Бусад хугацаанд хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -17...-26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-12 градус, бусад нутгаар -11...-18  градус  байв.
Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 10-р сарын 31, 11-р сарын 01-нд баруун аймгуудын нутгаар, 02-нд Алтайн салбар уулс болон говийн аймгуудын зарим газраар  түр зуур секундэд 15-27 метр хүрч ширүүсчээ.  ​
 
 
 
<< Буцах

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

Өнөөдөр Булган, Төв, Хэнтийн нутаг, Сэлэнгийн өмнөд, Дундговь, Дорнодын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширү
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2019/04/19

20 цаг

4 39
O
CF
Шороо тоос
6 м/с

ӨНӨӨДӨР - 2019/04/19

17 62
O
CF
Багавтар үүлтэй

14 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store