Онцлох мэдээ: Нэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба  мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-01-22

Өнгөрсөн 7 хоногт өдөртөө Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Хангайн нурууны өвөр бэлээр +4...-3 градус байлаа

Тунадас: Өнгөрсөн 7 хоногийн хувьд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар 0.0-5.1 мм цас орсоноос хамгийн их нь Завханы Баянтэсд 5,1мм, Улаангомд 2,9мм, Хөвсгөлийн Чандгатад 2,2мм, Тосонцэнгэлд 2,1мм цас, бусад нутгаар 0,0-1,0мм цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр  Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Архангай, Төв аймгийн ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Ховдын өмнөд хэсгээр 1-28.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 28 см, Увсын Хяргасд 22 см, Завханы Баянтэст 18 см, Тосонцэнгэлд 17 см, Их-Уул 16 см зузаан цастай байна.  

Агаарын хамгийн их температур: Хугацааны сүүлээр хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр -18...-24 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -11...-17 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Хангайн нурууны өвөр бэлээр +4...-3 градус,  бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байв. 

 Агаарын хамгийн бага температур: Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр -27...-33 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -12...-17 градус,  бусад нутгаар -17...-22 градус хүйтэн хонож байв.

Cалхи: Өнгөрсөн 7 хоногийн хувьд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Улаанбаатар хот орчмоор цас ороогүй. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/сек. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -22...-28 градус, бусад хэсгээр -16...-21 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байв.

<< Буцах
Улаанбаатар - 2020/01/26

17 цаг

-8 17
O
CF
Утаа
1 м/с

ӨНӨӨДӨР - 2020/01/26

-7 19
O
CF
Багавтар үүлтэй

5 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store